RE/MAX БОЛ ЭРЧ ХҮЧТЭЙ, БҮТЭЭМЖТЭЙ ЗАЛУУСЫН НЭГДЭЛ

RE/MAX-ын бүхий л брокер оффис, агентууддаа зориулан улирал бүр зохион байгуулдаг нэгэн томоохон арга хэмжээ бол "WE ARE RE/MAX" билээ. Энэхүү арга хэмжээгээр брокер болон агентууддаа хэрэгтэй дата мэдээлэл, тайлан болон төлөвлөгөөгөө танилцуулдаг ба сонирхолтой сургалт, илтгэл, панел хэлэлцүүлэг зохион байгуулан хамтдаа нэгэн өдрийг сурч боловсорч, бие биендээ урам зориг өгч, эрч хүчээ цэнэглэн мартагдашгүй өнгөрөөдөг.

Хагас жилийн арга хэмжээгээр мөн шилдэг агент болон оффис, борлуулалтын тоо, үнийн дүн гэх мэт олон ангиллуудаар шилдгүүдээ тодруулдаг. Эдгээр шилдэг агентууд мөн бусад агентууддаа өөрийн туршлагаас хуваалцаж, урам зоригийг түгээдэг.

Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй RE/MAX-ын хамт олны хувьд энэхүү арга хэмжээ нь бие биетэйгээ танилцах, танилын хүрээгээ нэмж, хамтын ажиллагааг эхлүүлэх хамгийн таатай уур амьсгалыг бий болгодог.

Мэдээж хөгжилтэй, энтертайнмент хөтөлбөр ч багтдаг ба нэгэн өдрийг бүхий л талаар сайхан өнгөрүүлдэг, Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том арга хэмжээ юм.

Хамгийн сүүлийн We Are RE/MAX арга хэмжээ 2022 оны 7-р сард Наадмын хүрээнд зохион байгуулагдлаа. Сүүлийн 2 жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жилийн арга хэмжээгээр 70 гаруй оффисийн 800-аад агентууд оролцсон ба АНУ-ын төв RE/MAX LLC-н Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Чэрил Ластер хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог болж өнгөрлөө.