ФРАНЧАЙЗ ГЭЖ ЮУ ВЭ?


Монгол Улсын зах зээлд сүүлийн жилүүдэд гадаад барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байна.

Бизнесийн салбарт бизнес эрхэлж буй хүмүүс амжилтанд хүрч, ашигтай ажиллаж, дампуурахгүй байхыг хичээдэг. Гэхдээ өмнө нь огт хийж байгаагүй бизнес олон төрлийн эрсдэл дагуулдаг бөгөөд эхэлсэн хүн болгон амжилтанд хүрдэггүй. Монгол шиг хөгжиж эхэлж буй оронд олон улсын нөү хауг ашиглан хурдтай хөгжих боломжийг франчайз бизнесүүд бүрдүүлж байгаа билээ.


Олон жилийн хугацаанд туршиж, хөгжүүлж бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээний худалдааны тэмдэг, ноу-хау, технологи, бизнес загварыг бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдэд төлбөртэйгээр ашиглуулахыг франчайз бизнес гэдэг. /Олон улсын франчайзын нийгэмлэг “IFA”/

Франчайз эрх авагч нь франчайз олгогчоос түүний брэндийн нэр хүнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг авч өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бие даан бизнес эрхлэгч юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн хувьд болон удирдлагын хувьд тусдаа бие даасан байдаг.

2021 Entrepreneur franchise 500

АГЕНТ, БРОКЕР ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Агент нь үл хөдлөх хөрөнгө худалдах болон худалдан авах гэж буй талуудыг холбож, үл хөдлөх хөрөнгийг сурталчилж, боломжит худалдан авагчдад мэдээлэл өгч, биечлэн үзүүлж, гэрээ бичиг баримт үйлдэхэд зөвлөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг хүмүүс юм. Агентууд нь зуучлал болон зөвлөх үйлчилгээг харилцагчид үзүүлснээр шимтгэл буюу үйлчилгээний хөлс авдаг.

Харин брокер нь оффис болон франчайз олгогчоос авсан бизнесийн хэрэгслүүдээ /сургалт, технологи, менежмент, маркетингийн аргууд гэх мэт/ агентууддаа ашиглуулах, агентуудыг удаан хугацаанд тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд дэмжиж ажилладаг менежер гэж ойлгож болно. Агентууд нь зуучлалын хөлсний тодорхой хувийг брокер оффистойгоо хуваана. Мөн агент оффис болон бусад дэмжих хэрэгслүүд, мөн бизнесийн лого, брэндийн нэр ашигласны төлбөрийг оффистоо сар бүр төлдөг.

ХЭРХЭН RE/MAX-ЫН БРОКЕР БОЛОХ ВЭ?

Брокер эзэмшигч болох 8 үе шат

  • А1 уулзалт - Франчайз бизнесийн танилцуулга уулзалт
  • Хувийн мэдээллийн маягт бөглөх, нууцлалын гэрээ хийх
  • А2 уулзалт – Франчайз төлбөр, санхүүгийн талаарх уулзалт
  • Байршлын судалгаа, Брокер оффисын нэрний заавар
  • Оффис аялал
  • Санхүүгийн P&L танилцуулах /ашигт моделыг танилцуулах/
  • Франчайз гэрээний ойлголт мэдээлэл өгөх
  • Франчайз гэрээндээ гарын үсгээ зурах

RE/MAX ФРАНЧАЙЗД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ШАЛТГААНУУД:

1. RE/MAX БРЭНДИЙН ХҮЧ ЧАДАЛ:

RE/MAX нь дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн компани бөгөөд Монгол улс 2015 онд улсын мастер франчайз эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Асар богино хугацаанд RE/MAX-ын систем амжилтаа дахин баталж бид Монгол улсад хамгийн олон салбар болон үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдтэй, хамгийн олон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сантай бөгөөд борлуулалтаараа ч тэргүүлж байгаа билээ.

Дэлхийн 110 гаруй оронд батлагдсан амжилттай ажилладаг системийг бид танд санал болгож байна. Хамгийн том, амжилттай үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн эгнээнд нэгдсэн өдрөөс эхлэн бүх хүмүүс чамайг таних болно. Энэ бол брэндийн хүч.

E/MAX нь дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн компани
RE/MAX технологи

2. СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ:

RE/MAX таны биенесийг технологийн бүхий л талаас нь дэмжихээр хамгийн сүүлийн үеийн технологи, системийг ашигладаг. 

  • iConnect – үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, харилцагчийн мэдээлэл болон агентуудын ажлыг маш хөнгөвчилж, бүхий л асуудлыг шийдвэрлэдэг өндөр үр өгөөжтэй програм
  • RE/MAX Referral System – RE/MAX-ын агентууд хамтран ажиллаж, мэдээллээ солилцон хурдан шуурхай үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөдөг гол хүч бол энэхүү систем юм.
  • RE/MAX University – 2000 гаруй сургалтын бичлэгтэй, хүссэн үедээ орж суралцах боломжтой хамгийн том сургалтын нэгдсэн сан.
  • global.remax.com – Та дэлхийн аль нэг улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болон түрээслэхээр хайж буй бол манай агентуудад хандаарай.

3. НЕТВОРКИНГ БОЛОН РЕФЕРРАЛ:

Дэлхий даяар 110 гаруй улсын 140,000 гаруй агентууд RE/MAX-т нэгдэн үйл ажиллагаа явуулж байна. 

Гадаад улсад амьдарч буй Монголчууддаа үл хөдлөх хөрөнгө зуучлах, Монгол улсад ажиллаж, амьдрах гэж буй гадны иргэдэд үл хөдлөх хөрөнгө зуучлах бүрэн боломжтой.

Мөн Монгол улсад RE/MAX нь 70 салбар, 1200 гаруй агентуудтай үл хөдлөх хөрөнгийн хамгийн том компани хэдийн болсон билээ. Эдгээр агентууд хоорондоо байнгын мэдээллээ солилцож, хамтран ажилладаг.

РЕФЕРРАЛ
RE/MAX СУРГАЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ

4. СУРГАЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ:

Бид брокер болон агентуудад зориулсан нэгдсэн сургалтын хөтөлбөрүүдтэй бөгөөд тогтмол зохион байгуулдаг. Бид тасралтгүй боловсролыг дэмждэг бөгөөд дотоодын олон сургалтын хөтөлбөрүүдээс гадна гадаадад зохиогдож буй сургалт, мөн дэлхийн хаана ч хүчинтэй, салбартаа танигддаг, тусгайлан мэргэшүүлэх зэрэг, сертификат бүхий сургалтуудад хамрагдан ур чадвараа бодитоор ахиулах боломжтой.

Мөн RE/MAX University буюу их сургуульд таны оффис болон агентуудад зориулсан маш өргөн сэдвүүдийг хамарсан олон тооны сургалт бий. 2000 гаруй сургалтын бичлэгүүд 24/7 нээлттэй байдаг тул та хүссэн үедээ, хүссэн газраасаа өөрийгөө болон агентуудаа хөгжүүлэх боломжтой.

5. МАРКЕТИНГ:

RE/MAX нь үл хөдлөх хөрөнгийн салбартаа хамгийн үр дүнтэй зар сурталчилгааны компанит ажлууд хэрэгжүүлдэг бөгөөд эдгээрийн хүчинд дэлхий даяар нэр нь түгэж, таныг тэмдэгээ зүүгээд ажлаа хийхэд хаана ч таниулахаар хүчтэй болсон билээ.

Улсын хэмжээнд бүсийн мастер оффис таниулан сурталчлах бүхий л ажлыг хийдэг бөгөөд та зөвхөн өөрийнхөө оффисийг сурталчлахад л хангалттай.

МАРКЕТИНГ
ФРАНЧАЙЗ ДЭМЖЛЭГ

6. ХҮНИЙ НӨӨЦИЙН БОЛОН ФРАНЧАЙЗ ДЭМЖЛЭГ:

RE/MAX-ын Брокер болсон эхний өдрөөс эхлэн шилдэг агентууд элсүүлэх болон тогтвортой хамтран ажиллахад туслах бүрэн хэмжээний сургалт, хэрэгслүүдийг ашиглах боломжтой.


Хэрэв танд бизнестэй холбоотой ямар нэгэн тусламж шаардлагатай бол RE/MAX франчайз хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоход л болно.

RE/MAX-т та бол үйлчлүүлэгч, бидний амжилт таны амжилтаас шууд шалтгаална. Тиймээс бид үргэлж танд туслахад бэлэн байх болно.

7. БИЗНЕСИЙН ЯЛГАРАЛ:

RE/MAX таны бизнесийг бусдаас ялгаруулах олон боломжийг санал болгодог.

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн RE/MAX Collection, арилжааны үл хөдлөх хөрөнгиийн RE/MAX Commercial зэрэг тусгай зах зээл болон шинэ талбарт амжилттай ажиллахад нь туслах бүрэн хэмжээний сургалт болон хэрэгслүүд RE/MAX-т бий.

RE/MAX Collection
R4

8. ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ:

Жил бүр АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагддаг R4 хэмээх дэлхийн бүх улсууд дахь RE/MAX-ын агентууд чуулдаг арга хэмжээ зохиогдохоос гадна Ази Номхон Далайн орнуудын чуулга уулзалт бас болдог. Эдгээр хурал цуглаанд оролцож, бизнес аялал хийнгээ дэлхийн бусад агентуудын сайн туршлагаас суралцан, танилын хүрээгээ тэлэх таатай боломжтой.

Та оройтоогүй байна. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй үл хөдлөх хөрөнгийн сүлжээний нэг хэсэг болж хязгааргүй өсч хөгжих боломжийг атга. Карьерийн дараагийн алхамаа бидэнтэй хамт хий. Таны хувийн болон мэргэжлийн зорилтуудад хүрэхэд бид танд туслах болно. RE/MAX-т шилдэг мэргэжилтнүүд бие биетэйгээ хамтран ажиллаж бүтээмжтэй, эрч хүчтэй ажлын орчинг бий болгодог.