RE/MAX ASIA PACIFIC CONVENTION


Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хэсэг бол Ази Номхон Далайн бүс бөгөөд RE/MAX-ын Ази Номхон далайн орнуудын оффисууд жил бүр ээлжлэн RE/MAX Asia Pacific Convention зохион байгуулдаг.


Монголын бүсийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн уг арга хэмжэнд өргөнөөр оролцдог бөгөөд Азийн бүсийн бусад орнуудтай илүү ойр, хамтын ажиллагаатай ажилладаг.

Asia Pacific Convention
Asia Pacific Convention

Уг чуулга уулзалтаар Ази Номхон далайн орнууд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалт, ирээдүйн хөгжил дэвшил, хамгийн шилдэг технологи, дэлхийн мэргэжилтэнүүдийн ур чадвар, ноу-хауг танилцуулж олон улсын зах зээлд хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог юм.

Цар тахлын нөхцөл байдлаас болон сүүлийн хоёр жил зохион байгуулагдаагүй бөгөөд түүний өмнө Энэтхэг, Солонгос, Австрали, Тайланд, Сингапур зэрэг улсуудад зохион байгуулагдаж RE/MAX Mongolia маш идэвхитэй оролцож, олон олон шагналын эзэд болсон юм.

Asia Pacific Convention
Asia Pacific Convention

Хамгийн сүүлд болсон RE/MAX Ази Номхон далайн чуулганд өндөр амжилттай оролцож 54 улсаас дараах 5 шагналыг хүртсэн.


- Ази Номхон Далайн бүсийн Хамгийн олон агенттай бүс - Хоёрдугаар байр

- Ази номхон далайн бүсийн агентийн тоогоор хамгийн өндөр өсөлттэй бүс - Гуравдугаар байр

- Ази Номхон далайн бүсийн хамгийн олон үйл ажиллагаа явуулж буй оффистой бүс - Гуравдугаар байр

- Ази Номхон Далайн бүсийн 2019 онд оффисын тоогоор хамгийн өндөр өсөлттэй бүс - Хоёрдугаар байр

- Ази номхон далайн бүсийн хамгийн олон агенттай оффис - Хоёрдугаар байр