R4 CONFERENCE


Жил бүрийн 2-р сарын сүүлд АНУ-ын Лас Вегас хотноо уламжлал болгон зохион байгууллагддаг RE/MAX R4 арга хэмжээнд дэлхийн 100 гаруй улсаас 10,000 гаруй RE/MAX-ын агент, реалтор, брокер, хөгжүүлэгчид гэх мэт бүхий л мэргэжилтнүүд хуран чуулдаг ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ юм.

Уг арга хэмжээний хөтөлбөрт дэлхийн шилдэг илтгэгч, көүч нарын гайхалтай сургалт илтгэлүүд тавигдахаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбарын дэлхийн шилдгүүд өөрсдийн сургалтыг зохион байгуулдаг. Технологийн компаниуд үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд зориулан бүтээсэн шинэ технологийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, бусад хамтрагч байгууллагууд мөн танд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог. Бас урлаг соёлын оддын тоглолтууд, энтертайнмент хөтөлбөрүүд нь таныг уйдаахгүй. Мэдээж Лас Вегас хот нь казиногоороо хамгийн алдартай бөгөөд хүн бүр азаа үзэх боломжоо зүгээр өнгөрөөдөггүй.

RE/MAX Mongolia бүсээс жил бүр 20-70 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцдог бөгөөд бусад улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдтэй танилцан ирээдүйн хамтын ажиллагааг эхлүүлэх үндэс суурь энд л тавигддаг.

R4 CONFERENCE R4 CONFERENCE R4 CONFERENCE