RE/MAX-ТАЙ ХАМТ ӨӨРИЙН КАРЬЕРИЙГ ӨСГӨ

RE/MAX-ТАЙ ХАМТ ӨӨРИЙН КАРЬЕРИЙГ ӨСГӨ

Хүний анхдагч хэрэгцээ бөгөөд жилээс жилд үнэ цэнэ нь улам бүр өсч байдаг зүйл бол үл хөдлөх хөрөнгө билээ. Монголд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар хөгжлийн чухал үе дээрээ явж байгаа бөгөөд хамгийн ирээдүйтэй салбар яах аргагүй мөн билээ.

Та бүхнийг хамгийн олон салбар болон агенттай, хамгийн өндөр бүтээмжтэй салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн эгнээнд нэгдэж өөрийгөө сорьж, хөгжүүлж, цаашлаад нийгэмдээ өөрчлөлтийг бий болгохыг урьж байна.

Мөн дэлхийн 110 гаруй улсын 130,000 гаруй агентуудтай холбогдох, олон улсын сая сая үл хөдлөх хөрөнгийн сан дээр ажиллах боломжийг битгий алдаарай.


Grow your career with RE/MAX
Thoughtful culture

1.БҮХ ЗҮЙЛ ТАНЫ ГАРТ

Өөрийн бизнесийг хамгийн сайнаар хэн удирдаж чадах вэ? Мэдээж та.

Харин бид таныг тогтвортой амжилтанд хүргэхэд тань бүхий л талаар дэмжин чиглүүлэх болно.

Та өөрийн цагийг хүссэнээрээ удирдаж, амьдралын хэв маягтаа тохируулан ажлаа төлөвлөх боломжтой. RE/MAX-ын агент бүр бие даасан бизнес эрхлэгч статустай бөгөөд брокер буюу оффисийн захиралтайгаа хамтран бизнесээ удирддаг байгууллагын соёлтой.

2. ХАМТЫН БҮТЭЭМЖ - АМЖИЛТ

Шилдэг агентуудтай хамтран ажиллаж, тэднээс суралцахын сацуу бүтээмжээ өсгө. Та энэ салбарт шинээр нэгдэж буй ч манай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санд буй 10,000 гаруй үл хөдлөх хөрөнгө дээр ажиллах боломжтой. Мөн бидний нийт гүйлгээний 80 гаруй хувийг RE/MAX-ын агентууд хамтран хийдэг реферрал гүйлгээнүүд эзэлдэг. Ганцаарааа ажилласнаас илүү маш хурдан сурч хөгжиж, харилцагч үйлчлүүлэгчдээ илүү мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Шаргуу ажилладаг, амжилттай баг хамт олон таны карьерт хэрхэн эерэг нөлөө үзүүлэхийг мэдрээрэй.

Идэвхитэй үл хөдлөх хөрөнгийн тоо - 10,000+

Сарын дундаж гүйлгээний тоо - 1,100+

Сарын дундаж гүйлгээний дүн - 80+ тэрбум

Aгентууд хоорондын хамтын гүйлгээний эзлэх хувь - 80%+

Productivity is inspiring
Learn

3. БОЛОВСРОЛ

RE/MAX дахь карьерын турш та стандартаас давсан сургалт, хөгжүүлэлтийг авах болно. Шинэ агентуудад ордог FIRE UP сургалтын хөтөлбөр нь 48 цагийн, ажлын 9 хоног үргэлжилдэг бөгөөд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай бүхий л сургалтуудыг багтаасан байдаг. Үүнээс гадна RE/MAX төв оффис болон таны харъяалагдаж буй брокер оффис танд хэрэгтэй сургалтуудыг тасралтгүй явуулдаг.

ХҮССЭН ҮЕДЭЭ, ХҮССЭН ГАЗРАА, АЛЬ Ч ТӨХӨӨРӨМЖӨӨС СУРАЛЦАХ БОЛОМЖ

RE/MAX University® -с дэлхийн түвшний контентуудад нэвтрэх эрхтэйгээс гадна карьер көүчийн үйлчилгээ авах боломжтой. RE/MAX University дахь сургалтууд нь шилдгийн шилдэг манлайлагчдын батлагдсан туршлага болон системээс бүрддэг. Туршлага хамгийн чухал бөгөөд дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах нь таныг мэргэжлийн дараагийн түвшинд аваачих болно.

4. RE/MAX ОЛОН УЛСЫН НЕТВОРК

Монголчууд маань сурах, ажиллах, хөрөнгө оруулах, аялах шалтгаанаар дэлхийн өнцөг булан бүр лүү тодорхой хугацаагаар сууршиж байна. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг RE/MAX-т нэгдсэнээр танд дэлхийн зах зээл дээр үйлчилгээ үзүүлэх, ажиллах бүрэн боломжтой. Мөн Монгол улсад үл хөдлөх хөрөнгө сонирхсон гадаад харилцагчдад үйлчилгээ үзүүлэх боломжтой. Монголд буй олон улсын харилцагчид аль хэдийн RE/MAX брэндийг мэддэг тул танаас үйлчилгээ авахад илүү хялбар.

Үүнээс гадна R4 зэрэг олон улсын арга хэмжээнүүдэд оролцсоноор дэлхийн 100 гаруй улсын 10000 гаруй үл хөдлөх хөрөнгийн салбарын удирдагчид болон шилдгүүдтэй нэгэн дээвэр дор цугларч танилын хүрээгээ тэлэх, хамтран ажиллах, хамтдаа амжилтаа ахиулах боломж гардаг.

Дэлхий даяарх нийт агентуудын тоо - 137,792

Дэлхий даяарх нийт оффисуудын тоо - 8,664

Power of our netwoprk
Technology

5.ТЕХНОЛОГИ

iConnect - Одоогоор энэ системд 150,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн дата мэдээллүүд байгаа бөгөөд эдгээрээс 10,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэдээллүүд нь идэвхитэй байна. Энэхүү системийн хүрээнд манай агентууд хоорондоо болон бусад улсын агентуудтай хамтран ажиллах боломжтой байдаг. Системдээ бүртгэснээр вебсайтад давхар орж харилцагчдад харагдана.

Маркетинг портал - RE/MAX-н маркетинг портал болон MAX Center-т сурталчилгааны хэдэн мянган загварууд бэлэн байдаг. Та мэдээлэл болон зургийг нь өөрчлөөд л татаж авахад хангалттай.

RE/MAX Hustle & Photofy - Эдгээр нь RE/MAX-ын агентуудад зориулсан өндөр чанартай постер болон бичлэг хийдэг хэрэгслүүд юм. Бэлтгэсэн постер болон бичлэгүүдээ татаж авах, олон нийтийн сүлжээндээ хуваалцах боломжтой.

6. НИЙГЭМДЭЭ САЙН САЙХНЫГ ТҮГЭЭХ

Бид ажлаа хийнгээ нийгэмдээ тустай, бодит үр дүн өгөхүйц төслүүдэд байнгын холбоотой ажиллаж, мөнгөн болон бусад бүхий л төрлийн дэмжлэг үзүүлэхийг хичээн ажилладаг. Бид 2017 онд RE/MAX FOUNDATION-г үүсгэн байгуулсан бөгөөд ИД ШИДИЙН ОРОН төсөлтэй тасралтгүй холбоотой ажиллаж байна.

Бид нээсэн оффис болгоноос $100, хийсэн гүйлгээ бүрээс $1 хандивлахаас гадна мод тарих, комеди, дуудлага худалдаа гэх мэт арга хэмжээ зохион байгуулж хандив босгох, тухайн төвд ажиллаж буй сайн дурын ажилчдад хувь хүний хөгжлийн сургалтууд, менторшип хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж байсан.

Тусалсан хүүхдүүийн тоо - 500+

Хандивласан мөнгөн дүн - 60,000,000+

Дэмжиж ажилласан төсөл болон хөтөлбөрүүд - 10+

Kindness is a job
ХАМТДАА ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛ

7. ХАМТДАА ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛ

Зөвхөн ажлаа хийх биш өөрийн сонирхол, хоббиг хөгжүүлэх, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх арга хэмжээнүүд жилийн туршид зохион байгуулагддаг. Эдгээр арга хэмжээнүүдэд бусдаас суралцаж, танилцаж, хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой.


RE/MAX-т зэрэгтэй агентуудын клуб, усанд сэлэлтийн клуб, эмэгтэйчүүдийн клуб гэх мэт олон сонирхлын бүлгүүд байдаг ба та өөрийн сонирхол нэг агентуудтай хамтран өөрийн клубыг үүсгэн байгуулах боломжтой.