REAL WOMEN’S CLUB


REAL эмэгтэйчүүдийн клуб нь 2020 оны 12 дугаар сард албан ёсны нээлтээ хийн хүчирхэг бүсгүйчүүдийн нэгдэл болон одоогоор 1000 гаруй гишүүдтэй томоохон эмэгтэйчүүдийн клуб болоод байна.

RE/MAX брэндийн нэр дор үйл ажиллагаа явуулдаг бүх эмэгтэй захирлуудын санаачлагаар уг зөвлөлийг байгуулж эмэгтэй агентууд, бизнес эрхлэгчид, хөгжих хүсэлтэй, танилын хүрээгээ тэлэх сонирхолтой эмэгтэйчүүдийг нэгтгэхээс гадна, цаашдаа зөвлөлийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нэр хүндийг бий болгох зорилгоор бие биенээ танин дэмжиж, сургалт зөвлөгөөн, хувь хүний хөгжил, манлайлал зэргээр хамтдаа хөгжин Монголын зах зээлд эмэгтэйчүүдийн зөв манлайллаар дотооддоо төдийгүй гадагшаа брэндээ зөв таниулж, бизнесийн суурийг зөв тавих, урт удаан хугацааны амжилтын гарааг сургалт болоод туршлага хуваалцах өдөрлөгүүдээр олгох зорилготой клуб билээ.

WOMEN’S CLUB

ЗОРИЛГО

Манай клуб нь дан ганц RE/MAX төдийгүй монголын нийт эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн, дэлхийд Монгол улсынхаа нэрийг эмэгтэйчүүдийн манлайллаар таниулах зорилготой юм. Тухайлбал:

  • Эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, нийгмийн оролцоог нэмэгдүүлснээр тэдний хѳдѳлмѳр эрхлэлтийг дэмжих
  • Эмэгтэйчүүдийн бизнесийн болон нийгмийн манлайллыг дэмжиж, илүү ѳндѳр түвшинд хүргэх
  • Эмэгтэйчүүддээ хувь хүний хѳгжлийн гарцуудыг нээж, тасралтгүй сурч хѳгжих боломжоор хангах
  • Бизнесийн салбарт жендерийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн карьер хѳгжүүлэлтийг дэмжих
  • Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн боловсролд анхаарч, хүчирхэг манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэн гаргах явдал юм.

СУРГАЛТ ХӨГЖИЛ

Зөвхөн ажил бизнесийн төдийгүй, эрүүл мэнд, сэтгэл зүй, гоо зүйн, сургалтын төлөвлөгөөг 6 сар тутамд боловсруулан гаргаж байх юм.

Манай өмнөх бүх сургалтууд видео хэлбэрээр албан ёсны грүппт байршсан учраас нөхөж үзэх боломжтой.

КЛУБИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Манай клубийн удирдах зөвлөл нь хагас жил тутамд солигддог. Энэ нь гишүүддээ шинэлэг сургалт, арга барил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахтай холбоотойгоор тухайн удирдах зөвлөлийн гишүүний хүсэлтийг харгалзан үзэж солигддог.

REAL WOMEN’S CLUB PRESIDENT REAL WOMEN’S CLUB VICE PRESIDENT
REAL WOMEN’S CLUB BOARD OF DIRECOTR REAL WOMEN’S CLUB MEMBER OF THE BOARD OF DIRECTOR

ХЭРХЭН ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ВЭ?

Та клубын гишүүнээр элсэхийн тулд дараах холбоосоор орж бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөн, гишүүнчлэлийн хураамжаа дансаар шилжүүлэхэд л хангалттай.

Клубын гишүүн бүртгэлийн линк:https://forms.gle/GitmbpPjzx3yn4LP8/


Хавсаргасан нэхэмжлэхийн дагуу төлбөрөө хийхдээ дараах зүйлсийг анхаарах:

Дансны дугаар: Худалдаа Хөгжлийн Банкны 406 135 803 ₮

Дансны нэр: r.e.a.l women’s club songo (Заавал ингэж бичих)

Гүйлгээний утга: Өөрийн нэр, утасны дугаарыг заавал бичих

(Ингэснээр бид таны бүртгэлийг баталгаажуулж баримтжуулахад дөхөм болох юм)

REAL WOMEN’S CLUB 4 STEPS

ГИШҮҮН БОЛСНООР ҮҮСЭХ ДАВУУ ТАЛУУД

  • Бизнес болоод хувь хүний хөгжлийг дээшлүүлэх туршлага солилцох боломж, сургалтууд
  • Тэдний бизнесийг сурталчлах, таниулах
  • Танилын хүрээг тэлэх, хамтын ажиллагааг бий болгох давуу талуудыг бий болгож ажилладаг.

ХОЛБОО БАРИХ

Клубын Facebook хаяг: https://www.facebook.com/realwomenclub/

Клубын инстаграм хаяг: https://www.instagram.com/real12232021/

Клубын холбогдох дугаар: +97688001223