БИДНИЙ ТУХАЙ


RE/MAX брэндийг 1973 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод Дэйв болон Гэйл Линигер нар үүсгэн байгуулсан бөгөөд дэлхий даяар үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайзингийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн шилдэг компани юм. RE/MAX нь одоогоор дэлхийн 118 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улс 99 дэх улс болж 2015 онд RE/MAX Mongolia өөрийн түүхийн анхны хуудсыг эргүүлж байсан түүхтэй. RE/MAX нь REAL ESTATE буюу Үл Хөдлөх Хөрөнгө болон MAXIMUM буюу Хамгийн их гэсэн үгнүүдийн товчлол юм.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАР ДАХЬ ХАМГИЙН ТОМ БОЛОМЖИЙГ RE/MAX ОЛГОДОГ.

RE/MAX нь дэлхийн шилдэг франчайз компаниудын жагсаалтанд сүүлийн 38 жилийн турш ТОП брэндийн нэгээр нэрлэгдсээр байна. Хамтарч ажилладаг брокерууд, агентуудтайгаа хамтын ажиллагааны EVERYBODY WINS буюу бүгд хамтдаа хожно, хөгжинө гэдэг зарчмаар ажилладаг ба энэ нь 40 гаруй жилийн өмнө үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хувьсал болох томоохон өөрчлөлтийг авчирсан билээ.

RE/MAX 38 дахь жилдээ дэлхийн ТОП франчайз бизнесийн нэгээр нэрлэгдэж байна.

ТОП франчайз бизнес
хурдан хөгжиж буй франчайз

RE/MAX Энтерепренер сэтгүүлийн ТОП 10 хамгийн хурдан хөгжиж буй франчайз бизнесээр нэрлэгдсэн.

RE/MAX дэлхийн франчайз бизнесүүдийн жагсаалтанд хамгийн хэмнэлттэй, зардал багатай франчайз бизнесүүдийн жагсаалтанд 14 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

зардал багатай франчайз

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Үл хөдлөх хөрөнгийн шилдэг компани байж, бусдад мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгосноор зорилгодоо хүрэх.

БҮГД ҮР ДҮН ГАРГАЖ, БҮГД ХОЖНО.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Өөрийг нь төлөөлөн өөрийнх нь тусын тулд ажиллах үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэнтэй хамтран ажилласнаар олж авах боломжуудыг харилцагчдадаа ойлгуулах, хамгийн зөв сонголтыг хийхэд нь туслах.

Цор ганц өрсөлдөөний давуу тал, байнгын дэмжлэг, бизнесийн биеэ даасан байдлыг хүсч буй бизнес эрхлэгчдэд RE/MAX нь үргэлж хамгийн зөв газар, зөв компани байх болно.

БИДНИЙ ҮНЭ ЦЭН

ГАЙХАЛТАЙ АГЕНТУУД - ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН

Мэдлэг боловсрол, Үйлчилгээ, Хүчин чармайлтаараа хамгийн шилдэг байхын төлөө хичээнэ. Дэлхий даяар амьдран буй хүмүүс, хүрээлэн буй орчин, амьдралдаа бодит өөрчлөлтүүдийг хийцгээе.

- RE/MAX-т та өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө ажилладаг.

- RE/MAX-ын Бүх брокер оффис тус тусдаа эзэмшигчидтэй ба биеэ даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг.