REALTOR CONFERENCE


РЕАЛТОР гэдэг нь АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of REALTORS - NAR) гишүүн бөгөөд уг холбооноос гаргасан стандарт болон этик, ёс зүйн журмыг дагаж мөрддөг мэргэжилтнийг хэлдэг. 1908 онд үүсгэн байгуулагдсан уг байгууллага одоогоор дэлхийн 90-ээд улсад 1,5 сая гаруй гишүүдтэй үл хөдлөх хөрөнгийн хамгийн том байгууллагад зүй ёсоор тооцогддог. Энэхүү байгууллагын гол зорилго нь үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн эрх ашгийг төлөөлөх, дуу хоолой болох мөн гишүүдээ сургаж, илүү мэргэжлийн боловсон хүчин болгох юм.

Жил бүрийн намар ҮРХ-оос РЕАЛТОР КОНФЕРЕНС зохион байгууладаг бөгөөд энэхүү арга хэмжээнд АНУ болон бусад 86 улсын Реалторууд оролцдог томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. 2021 онд АНУ-ын Сан Диего хотод RISE & SHINE уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд 11,000 хүн оролцсон. Энэхүү арга хэмжээ дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарынхан болон энэ салбарын технологийн шинэ үеийнхний мөн хөрөнгө оруулагч нарын түлхүүр эвент гэж хэлж болно.

2021 ОНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ЮУ БОЛОВ?

Арга хэмжээний үеэр мэдлэг, боловсролыг түгээх сургалтууд, Үндэсний реалторуудын холбооны удирдлагын хороонуудын мэдээлэл хүргэх арга хэмжээнүүд, онцгой эвентүүд, худалдааны экспо, шинэ үеийн техник технологи танилцуулах арга хэмжээнүүдэд 100 гаруй энэ салбарын спийкерүүд оролцсон юм.

REALTOR CONFERENCE

ИЛТГЭГЧ НАР НИЙГЭМДЭЭ ӨГДӨГ, ТУСАЛДАГ МЭРГЭЖИЛТНҮҮД БАЙХЫН АЧ ХОЛБОГДОЛ МӨН ӨӨРИЙНХӨӨ ЗОРИЛГОД ТУУШТАЙ БАЙЖ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛДЭЭ ДУРЛАЖ АМЖИЛТАНД ХҮРЭХ ТАЛААР УРИАЛЛАА

Ерөнхий сешн буюу арга хэмжээнд энэ жилийн Үндэсний Реалторуудын Холбооны ерөнхийлөгч Чарли Опплер реалторууд зах зээлийн гол хөдөлгөгч хүч болох үл хөдлөх хөрөнгийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэдгийн хувьд нийгэмдээ өгдөг, тусалдаг , нийгэмдээ нөлөөлдөг мэргэжилтнүүд байхын ач холбогдол, үүрэг нөлөөний талаарх гайхалтай сайхан илтгэл нь олон хүний зүрхэнд хүрсэн юм.

REALTOR CONFERENCE

Дараагийн урам зориг хүргэсэн илтгэгч бол уран сайхны гимнастикийн бүх цаг үеийн хамгийн өндөр амжилтад хүрсэн дэлхийн шилдэг гимнастикч Саймон Бэйл байсан юм. Тэрээр энэ жил 23 настай бөгөөд дэлхийн аваргын 12 алт, олимпын наадмын 4 алтан медальтай тамирчин билээ. Дөнгөж 6 наснаасаа эхлэн өдрийн 10 - 12 цаг байнгын бэлтгэлтэй байж ирсэн тэрбээр сахилга баттай байхын ач холбогдол, мөн өөрийн хийж буй зүйлдээ дурлаж амжилтад хүрэх хүсэл эрмэлзлээ хэрхэн байнга өдөөдөг талаараа хуваалцсан. Тэрээр Токиогийн олимпын үеэр сэтгэл санааны эрүүл мэндээсээ шалтгаалан урьд өдөр нь тэмцээнд орохоо зогсоож байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэрээр энэ талаараа “Би үргэлж урд гишгэх биш заримдаа ухарч ардаа явж буй хэн нэгэнд боломж олгох ёстойгоо ухаарсан” хэмээн хуваалцсан.

REALTOR CONFERENCE

ТЕХНОЛОГИЙН СОНИН ХАЧИН ЮУ БАЙВ?

Технологи бидний амьдралыг хөнгөвчилж, байнга өсөн хөгжиж буй нийгэмд хөл нийлүүлэх боломжийг олгодог билээ. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн салбарт олон шинэ технологи нэвтэрч байгаагаас ялангуяа гэрийн ухаалаг системүүд, үл хөдлөх хөрөнгийг танилцуулах онлайн шилдэг платформууд, орон сууцны үнэ , тренд, санхүүгийн нөхцөл байдлаа байнга хянаж шийдвэр гаргах боломжтой аналитик хэрэгслүүд, шинэ үеийн орон сууцны зээл моргэйж шийдлүүд, реалторуудад туслах хамтын хөгжлийн платформууд нь 3 өдрийн турш үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулжээ.

Энэ жилийн арга хэмжээнд олон улсуудын нөхцөл байдал, дотоод журам, визаны нөхцөл шаардлагууд зэргээс шалтгаалан гадаадаас ердөө 150 гаруй реалторууд оролцсон бөгөөд Монголоос 2 реалтор буюу RE/MAX Mongolia компанийн бүсийн эзэмшигч Н.Батбаатар, Б.Бүжинлхам нар оролцож Монголынхоо үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн талаар мэдээ, мэдээллээ хуваалцлаа.

REALTOR CONFERENCE

Тэд мөн Вашингтоны Реалторуудын холбоотой хамтын ажиллагааны өндөр түвшний гэрээтэй ажилладаг бөгөөд этик ёс зүйн кодын сургалт, олон улсын зэрэгтэй сургалтуудыг тэдний дэмжлэгтэйгээр зохион байгуулж байсан ба тун удахгүй Америкт сургалтад хамрагдах Хоум Стэй буюу тэндхийн реалторын гэрт хамт амьдарч, ажилд нь хамт явж туршлагыг биечлэн судлах боломжтой хөтөлбөр зохион байгуулах гэж байгаа гэсэн шүү.

Өнгөрсөн жилийн арга хэмжээ ийнхүү мартагдахын аргагүй болж өнгөрсөн бол 2022 оны РЕАЛТОР КОНФЕРЕНС хаяанд иржээ. 2022 оны РЕАЛТОР Конференс 11-р сарын 11-13ны өдрүүдэд Флорида мужийн Орландо хотод NAR NXT уриан дор зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээний нээлт Universal Studio-д зохион байгуулагдаж байгаагаар маш өвөрмөц бөгөөд адал явдалтай болох нь ээ.

REALTOR CONFERENCE - Orlando REALTOR CONFERENCE - Orlando

Өглөө 7 цагаас эхлэн танхим бүрт зэрэг зэрэг олон төрлийн сургалт, хурал уулзалтууд болдог ба 1 өдөрт 100 гаруй хөтөлбөрөөс өөрийн хүссэн хөтөлбөрүүдээ сонгон хамрагдах боломжтой. 2022 оны дэлгэрэнгүй хөтөлбөрийг дараах холбоосоор орж харна уу. Хөтөлбөр энэ зуны турш шинээр нэмэгдэх тул та тогтмол орж шинэ сонирхолтой хөтөлбөр нэмэгдсэн эсэхийг шалгаарай.

https://narnxt.realtor/schedule/

ЯАГААД ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрэв та

  • Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тренд, хөгжлийн талаар суралцаж энэ зах зээл хаашаа хөгжиж буйг мэдэхийг хүсэж байвал
  • Үл хөдлөх хөрөнгийн технологи Проптек, Ретекүүдийн талаар илүү их зүйл мэдэхийг хүсэж байвал
  • Үндэсний Реалторуудын холбоо бол маш том байгууллага бөгөөд энэ салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг ТББ юм. Энэ байгууллагын нэг хэсэг болохыг хүсэж байгаа бол
  • Пандемикийн хэцүү нөхцөл байдлын дараа өөрийгөө сэргээж, шинэ энгийн байдалд дасан зохицохыг хүсэж байгаа бол
  • Энэ салбарын экспертүүдээс сурч тэдний үзэл бодол, мэдлэгийг сурахыг хүч байгаа бол
  • Бусад Реалторуудтай холбогдож хамтын амжилтыг бүтээхийг хүсч байгаа бол
  • Хөрөнгө оруулалт, татварын нөхцөл, журам, хөнгөлөлтүүд, бизнес хөгжүүлэлт, үнэ цэнтэй бизнесийн эх үүсвэрүүдийг хайж байгаа бол

Дараагийн арга хэмжээнүүдэд заавал оролцоорой. Мөн Реалтор болж энэ салбарын өөрийн замналыг шинэ түвшинд хүргээрэй.

ХЭРХЭН РЕАЛТОР БОЛОХ ВЭ?

Үндэсний Реалторуудын Холбооны Монгол дахь хамтын ажиллагааны байгууллагаар Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи ТББ ажилладаг юм байна. Тэдэнтэй холбогдож өргөдөл гарган шаардлагуудыг нь хангасны дараа Реалтор болох боломжтой.

Тэд олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, худалдан авагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг олон улсын зэрэгтэй сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд реалторуудын дунд олон олон нетворкинг эвентүүд хийж тэднийг урагшилж хөгжихөд нь тусалсаар байна.

National Associations of Realtors