"FIRE UP" СУРГАЛТ



Үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн бүтээмжтэй хамт олонд нэгдэж үл хөдлөх хөрөнгийн хязгааргүй боломжийг авахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй. 


FIRE UP гэдэг нь RE/MAX-ын аль нэг оффист агентаар ажиллах гэж буй хүн бүр суух ёстой сургалт юм.


RE/MAX-ын брокер оффис бүр бие даан үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Та өөрт тохирох оффисоо сонгон, Брокер, гүйцэтгэх захирал эсвэл хүний нөөцийн мэргэжилтэнтэй нь холбогдож олон удаагийн шалгуурыг ханган ярилцлаганд тэнцэж, дадлага хийснээр энэхүү сургалтанд хамрагдах боломжтой.


Бид таныг үйл ажиллагаагаа эхлэх боломжийг олгох өөрсдийн сургалтын хөтөлбөрөөр сургаж дадлагажуулах болно.

New agents
Welcome to RE/MAX

Уг сургалт нь 48 цагийн, ажлын 9 хоног үргэлжилдэг бөгөөд зуучлалын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай анхан шатны цогц мэдээллийг өгөх болно.


Сургалтанд бүрэн ирцтэй хамрагдаж, шалгалтанд тэнцсэнээр та RE/MAX-ын албан ёсны агент болж програм болон бусад эрхүүдээ нээлгэн үйл ажилаагаа эхлэх боломжтой болох юм.

Сургалтанд хамрагдахын тулд дараах зүйлсийг бүрдүүлнэ:


  • 1. Сургалт зохион байгуулагч Монголын Үл Хөдлөх  Хөрөнгө Удирдлагын Академид цахим хүсэлт      илгээсэн байх
  • 2. Цахим бүртгэлийн анкет бөглөсөн байх
  • 3. Гэрээлэгч оффистоо хамгийн багадаа долоогоос доошгүй хоног дадлагажсанг батлах тодорхойлолт илгээсэн байх
  • 4. Гэрээлэгч оффистой байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, “Нууц хадгалах гэрээ”
  • 5. Сургалтын төлбөр төлсөн баримт
  • 6. Ёс зүйн зөрчилгүй байх


Манай брокер оффисууд бие даан үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хүний нөөцийн өөрсдийн гэсэн журамтай байдаг тул та ажиллахаар сонирхож буй брокер оффисоос бусад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Та оффисуудын байршил болон холбоо барих мэдээллийг ОФФИС цэснээс харна уу.

Дэлхий дээр хэн ч Ремаксаас илүү үл хөдлөх хөрөнгө зардаггүй.

Дэлхий дээр хэн ч Ремаксаас илүү үл хөдлөх хөрөнгө зардаггүй