RE/MAX MASTERS SWIMMING CLUB

RE/MAX Mongolia усанд сэлэлтийн клуб нь 2019 онд RE/MAX Mongolia бүсийн эзэмшигч Б.Бүжинлхамын санаачлагаар үүсгэн байгуулагдаад одоог хүртэл идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байгаа клуб юм. Клуб нь хобби, сонирхолынхоо дагуу усанд сэлэлт, триатлон спортоор тууштай хичээллэж амжилт гаргах сонирхолтой 25-с дээш насны тамирчдын мэргэжлийн баг болон хөгжиж байна.

Манай клуб нь 2021 оны 11 сард Монголын Мастерсын Улсын Аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож 10 алт, 14 мөнгө, 8 хүрэл медаль авч багийн дүнгээр нийт 17 багаас хоёдугаар байранд шалгарсан амжилт гаргаж, 2022 оны 7 сард Японд болох дэлхийн мастерсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг аван шаргуу хичээллэж байна.

RE/MAX Mongolia усанд сэлэлтийн клуб
RE/MAX Mongolia усанд сэлэлтийн клуб

Мөн 2022 оны 7-р сард зохион байгуулагдсан Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээнд буухиа төрөлд багаараа алтан медаль хүртсэн өндөр амжилт гаргалаа.

RE/MAX Masters Swimming багийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгч Б.Бүжинлхам багийн дасгалжуулагч Б.Сүхбат болон усан спортын дэд мастер 3, 1, 2, 3-р зэргийн тамирчид нийлээд 14 хүний бүрэлдэхүүнтэй байна.

RE/MAX Mongolia усанд сэлэлтийн клуб
RE/MAX Mongolia усанд сэлэлтийн клуб

Бид 7 хоногийн 5 өдөр Шангрилла спорт клубт удахгүй болох тэмцээнүүддээ амжилттай оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.


ЗОРИЛГО

Усан спортын хөгжлийг дэмжин, мэргэжлийн тамирчдыг өндөр түвшинд бэлтгэж тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг таниулахад оршино.

ХЭРХЭН ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ВЭ?

Манайх зэрэгтэй тамирчид шалгаруулж авахаас гадна сэлж чаддаг цаашид амжилт гаргах сонирхолтой тууштай 25-с дээш насныхан шалгаруултанд орох боломжтой. Элсэхийг хүсвэл багийн менежер Л.Дэлгэрбуянтай 80107550 дугаараар холбогдоно уу! 

ГИШҮҮН БОЛСНООР ҮҮСЭХ ДАВУУ ТАЛУУД

  • Мэргэжлийн багштай хамт тусгай бэлтгэгдсэн прогарммын дагуу хичээллэснээр системтэйгээр ур чадвараа ахиулах боломжтой
  • Мэргэжлийн тамирчидтай хамтдаа бэлтгэл хийснээр багийн ажиллагаа, мэргэжлийн ур чадвар сайжирна
  • Бүтээлч, эв нэгдэлтэй, бие биенийгээ үргэлж дэмжиж зөвлөдөг багийн нэг хэсэг болно
  • Улсын аварга шалгаруулах тэвцээнд ороход замын зардлыг нь клуб хариуцна
  • Улсын аваргын тэмцээнээс медаль авсан тохиолдолд тодорхой хэмжээний урамшуулалтай