Түгээмэл асуултууд


1. Байраа заруулах гэсэн юм. Гэрээ байгуулахад юу хэрэгтэй вэ?

Дэлхий дээр хэн ч Ремаксаас илүү үл хөдлөх хөрөнгө зардаггүй. Монголд бид нийт 70 гаруй брокер оффистойгоор 1,200 гаруй зуучлагч агентуудтайгаар маш өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж 45 минут тутамд нэг үл хөдлөх хөрөнгийг борлуулж байна.

  • - Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ (газар бол кадастрын зургийн хамт)
  • - Эзэмшигч өөрийн биеэр ирэх шаардлагатай ба хэрэв боломжгүй бол итгэмжлэл бичин өөр хүн илгээж болно
  • - Эзэмшигчийн болон итгэмжлэгдсэн хүний иргэний үнэмлэхний хуулбар
  • - Бусад

2. Танай аль нэг дүүрэг хариуцсан мэргэжилтэнтэй яаж холбогдох уу?

Манай франчайз салбарууд дүүрэг, хороо хувааж хариуцдаггүй. Бүх оффис, агентууд маань өөрсдийн хүссэн хэсэгт үйлчилгээ үзүүлэх боломжтой. Та мөн өөрийн хүссэн оффис, агенттайгаа хамтран ажиллах боломжтой. Манай оффисуудын байршил, агентуудын мэдээллийг оффис, агент цэснээс харна уу.

3. Танайхаар байраа заруулах гэсэн юм. Шимтгэл нь хэд вэ? Түрүүлж шимтгэлээ өгөх үү?

Тухайн үл хөдлөх хөрөнгийн төрлөөс шалтгаалан шимтгэлийн хэмжээ өөр өөр байдаг. Шимтгэлийг зөвхөн гүйлгээ хийгдэж, таны хөрөнгө борлуулагдсаны дараа авдаг.

Үл хөдлөх хөрөнгө заруулахад:

  • - Орон сууц - 2% + (НӨАТ)

  • - Хувийн сууц (таун хаус, сингл хаус) – 2.5% + (НӨАТ)

  • - Оффис, үйлчилгээний талбай, объ

  • - ект – 3% + (НӨАТ)

  • - Газар – 5% + (НӨАТ)

  • - ҮХХ хөрөнгө оруулалт – 5% + (НӨАТ)

  • - Автомашины зогсоол – 2% + (НӨАТ)

Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэхэд:

Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн шимтгэл ижилхэн бөгөөд хугацаанаас шалтгаалан өөр өөр байна.

  • 1-31 хоног хүртэл - 1 сарын түрээсийн 20% + (НӨАТ)

  • 32-180 хоног хүртэл – 1 сарын түрээсийн 50% + (НӨАТ)

  • 181 хоногоос дээш – 1 сарын түрээсийн 80% + (НӨАТ)

4. Танай салбарууд өөр өөр үйлчилгээний хөлс буюу шимтгэл авдаг уу?

Манай бүх салбарууд шимтгэлийн нэг систем баримталдаг. Та манай аль ч салбарт хандсан ижил шимтгэлтэй.

5. Худалдан авч байгаа бол шимтгэл төлөх үү?

Бид манай аль ч салбараар дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй болон түрээслэж буй үйлчлүүлэгчдээс ямар ч үйлчилгээний хөлс авдаггүй. Зөвхөн худалдагч буюу түрээслүүлэгч талаас үйлчилгээний хөлс авдаг.

6. Онлайнаар захиалга өгөх боломжтой юу?

Хэрэв та үл хөдлөх хөрөнгөө худалдах гэж буй бол оффис дээр өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө зуучлалын гэрээ байгуулах шаардлагатай. Харин та үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон түрээслэх гэж буй бол агенттай уулзахыг бид зөвлөж байна. Мэргэжлийн агенттай уулзсанаар тэд танд хамгийн сайнаар тохирох үл хөдлөх хөрөнгийг хайхад тустай юм.

7. RE/MAX-ын Франчайз эрхийг хэрхэн авах вэ?

Үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн бүтээмжтэй хамт олонд нэгдэж үл хөдлөх хөрөнгийн хязгааргүй боломжийг авахыг хүссэн мөн энэ салбарт өөрийн бизнесийг эхлүүлэн шинэ түвшинд гарах боломжийг хайж буй хэн бүхэн бидэнтэй холбогдож франчайз эрхийн өндөр шалгууруудыг хангаснаар авах боломжтой.

Та нийт 8 шалгуурыг амжилттай хангасан тохиолдолд франчайз авах эрх үүснэ. Үүнд: энэ салбарт ажиллах хүсэл эрмэлзэл, төлөвлөгөө, манлайлал, багаар ажиллах чадвар, энэ салбарт оруулж буй хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны дагуу эсэх, бизнес төлөвлөгөөний хэрэгжих боломж г.м олон шалгуурууд орно.

Та манай вебсайтын баруун дээд буланд байрлах RE/MAX-т нэгдэх цэсний Франчайз боломж хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Танд амжилт хүсье. Дэлхий дээр хэн ч Ремаксаас илүү үл хөдлөх хөрөнгө зардаггүй.

8. Танайд агентаар ажилд орох гэсэн юм. Хаана очиж, юу бүрдүүлэх ёстой вэ?

Үл хөдлөх хөрөнгийн салбарыг хамгийн бүтээмжтэй хамт олонд нэгдэж үл хөдлөх хөрөнгийн хязгааргүй боломжийг авахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд та өөрт ойрхон салбартай холбогдоорой. RE/MAX-ын брокер оффис бүр бие даан үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Та өөрт тохирох оффисоо сонгон, Брокер буюу захиралтай нь холбогдож олон удаагийн шалгуурыг хангаж ярилцлаганд тэнцсэнээр агент болох боломжтой. Бид таныг үйл ажиллагаагаа эхлэх боломжийг олгох өөрсдийн сургалтын хөтөлбөрөөр сургаж дадлагажуулах

болно. Та манай брокер оффисуудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Та оффисуудын байршил болон холбоо барих мэдээллийг оффис цэснээс харна уу. Дэлхий дээр хэн ч Ремаксаас илүү үл хөдлөх хөрөнгө зардаггүй.

9. Сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ? Төлбөртэй юу?

Хэрэв та аль нэг Брокер оффист агентаар ажиллахаар гэрээ байгуулсан бол төв оффисоос сар бүр зохион байгуулдаг сургалтад суух боломжтой болно. Энэ сургалт нь RE/MAX-т шинээр элсэж буй агентуудад ордог бөгөөд сургалтад бүрэн хамрагдаж, шалгалтдаа тэнцсэнээр албан ёсны агент болдог. Та сургалтын хуваарийг харах бол Сургалт, арга хэмжээ цэсний FIRE UP сургалтын хуваарь хэсгээс харна уу.

10. Төв оффистой ямар утсаар холбогдох вэ? Үл хөдлөх хөрөнгө зуучлуулах гэсэн юм.

RE/MAX Mongolia бүсийн төв оффис нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлдэггүй болно. Та төв оффистой брокер оффисийн франчайз эрх авах талаар болон маркетингийн чиглэлээр хамтран ажиллах, мөн оффис болон агентын ёс зүйн зөрчлийн талаар холбогдох боломжтой.

11. Танай дээр 100%-ийн лизингтэй, эсвэл төлбөрийн уян хатан нөхцөлтэй байр байгаа юу?

Бидний мэдээллийн санд 150,000 гаруй үл хөдлөх хөрөнгө байдаг бөгөөд тэдний дунд төлбөрийн уян хатан нөхцөлтэй үл хөдлөх хөрөнгүүд олон байдаг. Та өөрт ойр байрлах оффисийн агентад хандаарай.

12. Танай компани хашаа байшин зарж өгөх үү?

Бид бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө зуучилдаг тул та биднээр хашаа байшин зуучлуулах бүрэн боломжтой.

13. Танайх үл хөдлөх хөрөнгийн зараа хаана тавьдаг вэ? Байрнууд сонирхож байна.

Та манай мэдээллийн санд байгаа 150,000 гаруй үл хөдлөх хөрөнгүүдийг www.remax.mn гэсэн цахим хуудаснаас авах боломжтой бөгөөд манай аль нэг агентад хандсанаар нууцлалын гэрээтэй хөрөнгүүдийн мэдээллийг мөн авах боломжтой.

14. Танайх орон нутагт үл хөдлөх хөрөнгө зуучилдаг уу?

Манайх одоогоор Эрдэнэт болон Дархан хотуудад салбартай бөгөөд цаашдаа үйл ажиллагаагаа тэлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Гэхдээ та агенттайгаа холбогдож, тухайн агент орон нутагт буй үл хөдлөх хөрөнгө дээр хамтран ажиллах боломжтой эсэхийг лавлаарай.

15. Амралтын өдрүүдээр ажилладаг уу?

Манай оффис бүр өөр өөрийн гэсэн цагийн хуваарьтай байдаг. Харин агентуудын хувьд бие даасан бизнес эрхлэгч зарчмаар ажилладаг тул та өөрийн агентаас амралтын өдөр ажиллах эсэхийг лавлаарай.

16. Танайх хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээ үзүүлдэг үү?

Тийм ээ, та манайхаар дамжуулан хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээ авах бүрэн боломжтой.

17. Танайд бартерийн байр байдаг уу?

Манай брокер оффисууд болон агентууд бартерийн компаниутай хамтран ажилладаг. Тиймээс та өөрийн хүссэн оффисийн агенттай хамтран ажиллаж, бартерийн байр хайлгах боломжтой.

18. Нотариатын төлбөрийг худалдагч, худалдан авагч талын аль нь төлдөг вэ?

Тухайн худалдан авах, худалдах гэрээнд өөрөөр заагаагүй бол үд хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч тал хариуцна.

19. Худалдаж авсан байрныхаа гэрчилгээгээ солиулах гэсэн юм. Ямар шат дараалалтай явдаг вэ?

Хэрэв та худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа тохиолдолд дараах дарааллаар таны өмчлөх эрх баталгаажна:

  • Талууд зуучлагчийн оролцоотойгоор “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-ний гол нөхцөлийг харилцан тохиролцож, бичгээр уг гэрээг байгуулан, талууд гарын үсэг зуран, тамга тэмдэг дарна;
  • Нотариатаар худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулна;
  • Тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа дүүргийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-т бүртгүүлэнэ. (Ажлын 8 цагаас ажлын 5 хоногийн дотор улсын бүртгэгч бүртгэж, таньд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгоно.)
  • “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-аас худалдан авагч таны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, цахим бүртгэлд зохих тэмдэглэгээ хийснээр та хууль ёсны өмчлөгч болно.

20. Худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүртгүүлдэг вэ?

Та үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Дүүргийн Бүртгэлийн хэлтсээс мэдүүлгийн маягт авч бөглөх
  • Гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэрээнд оролцогч талуудын төрсний гэрчилгээний хуулбар
  • Худалдах худалдан авах гэрээ /Тухайн эд хөрөнгийн орших нутаг дэвсгэрийн харьяа нотариатаар баталгаажуулах/
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/эх хувь/
  • Тухайн дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/
  • Голомт банкны 1410004702 тоот дансанд үйлчилгээний хураамж болох 20 000 ₮-ийг / хэрэв яаралтай бол 40 000 ₮/ тушаана.

Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлсэн тохиолдолд улсын бүртгэгч таны гэрчилгээг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж өгнө.

21. Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /эд хөрөнгийн оршин байгаа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн тасаг/ мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. /ЭХӨЭТХЭДБЭУБТ Хуулийн 13.1/

Тодорхой болзол тавьсан, эсвэл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр гэрээнд заасан тохиолдолд өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэх тухай гэрээний заалтыг баримтлах бөгөөд болзол хангагдсаны дараа буюу үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд заасан бол энэ тухай эрх шилжүүлж байгаа этгээдийн тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна. Энэ тодорхойлолт /албан бичиг, өргөдөл/ нь хуулийн этгээдийн хувьд эрх баригчийн гарын үсэг, тамга, тэмдгээр, иргэний хувьд гарын үсгээр тус тус баталгаажсан байна.

22. Ямар тохиолдолд эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцдог вэ?

Иргэн, хуулийн этгээд нь эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд гэрээ хэлцлээр шилжүүлэх, эд хөрөнгийн хаяг хэмжээ өөрчлөгдөх зэрэг тохиолдолд өмнө олгогдсон гэрчилгээ хүчингүй болж, шинээр гэрчилгээ бичигдэнэ.

Мөн дараах тохиолдолд холбогдох нотлох баримтыг үндэслэн Ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүй болгоно.

Үүнд:

  • Шүүх, арбитрын шийдвэр гарсан
  • Өмчлөлийн зүйл болох эд хөрөнгө устсан
  • Эрхийн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн хүсэлтээр нэг өмчлөгчид шилжсэн
  • Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн

23. Ипотекийн зээлд хэрхэн хамрагдах вэ?

Бид ипотекийн зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэсэн байгаа. Та манай Блог цэсний зөвлөгөө мэдээлэл хэсгээс Ипотектэй холбоотой мэдээллийг уншина уу.

24. Газар хэрхэн өмчлөх вэ?

Газартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та Блог цэсний Зөвлөгөө, мэдээлэл хэсгээс уншина уу.

25. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, болон бусад хуультай холбоотой мэдээлэл хаанаас авах вэ?

Та манай вебсайтын дээд хэсэг дэх Блог цэсний зөвлөгөө, мэдээлэл хэсгээс үл хөдлөх хөрөнгийн хуультай холбоотой мэдээллийг уншина уу.