БУСАД СУРГАЛТУУД


МОМЕНТУМ


RE/MAX-т ажиллаад 1 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан агент болон брокеруудад зориулсан, илүү гүнзгий мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөр юм.

Momentum
Certified International Property Specialist

ОЛОН УЛСЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН

ИТГЭМЖЛЭГДСЭН МЭРГЭЖИЛТЭН

(Certified International Property Specialist)


Энэхүү сургалт нь АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбооны (NAR) Монгол дахь албан ёсны хамтын ажиллагаа бүхий холбоо болох Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академиас (МҮХХУА) зохион байгуулдаг бөгөөд олон улсад үйл ажиллагаа явуулах, гадны харилцагчдад үйлчилгээ үзүүлэх сонирхолтой бүхий л мэргэжилтнүүдэд нээлттэй.


Уг сургалтаар томоохон улсуудын эдийн засаг, улс төр, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хууль, гүйлгээний үйл явц, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд, тухайн улсын бизнесийн соёл, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт  гэх мэт өргөн агуулгын хүрээнд судалдаг.

ХУДАЛДАН АВАГЧ ТАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

(Accredited Buyer's Representative)


Энэхүү сургалтыг мөн адил МҮХХУА-с зохион байгуулдаг бөгөөд худалдан авагч талыг төлөөлөн, хайж буй үл хөдлөх хөрөнгийг нь олж өгөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой бүхий л мэргэжилтнүүдэд нээлттэй.

Уг сургалтаар үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар хайж буй үйлчлүүлэгчдийг олох, төлөөлөх гэрээ хийх, хүсэл ба хэрэгцээг нь ялгах, үл хөдлөх хөрөнгийг хайх, үзүүлэх, гүйлгээний хаалтын үе шатууд зэрэг агуулгатай сургалтын хөтөлбөр юм.

Accredited Buyer's Representative
Seller Representative Specialist

ХУДАЛДАГЧ ТАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ МЭРГЭЖИЛТЭН

(Seller Representative Specialist)


Энэхүү сургалтыг мөн адил Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи АНУ дахь REBI (Real Estate Business Institute) хэмээх байгууллагын онцгой эрхийн зөвшөөрлийн дагуу зохион байгуулдаг бөгөөд худалдагч талыг төлөөлөн, үл хөдлөх хөрөнгийг нь худалдан борлуулах үйлчилгээ үзүүлэх сонирхолтой бүхий л мэргэжилтнүүдэд нээлттэй.


Уг сургалтаар үл хөдлөх хөрөнгө борлуулах гэж буй үйлчлүүлэгчдийг олох, зуучлалын гэрээ хийх, үл хөдлөх хөрөнгийг зах зээл дээр байршуулах, боломжит худалдан авагчад сурталчлах, үзүүлэх, гүйлгээний хаалтын үе шатууд зэрэг агуулгатай сургалтын хөтөлбөр юм.