Инстаграм дээр трэнд болж буй дараах 5 санаагаар унтлагын өрөөгөө тохижуулаарай 


Шинэ онд ихэнхи хүмүүс бие болоод сэтгэлийн өөрчлөлт хийх урам зориг дүүрэн байдаг билээ. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, кето дэглэм барих, ном унших гэх мэт. Харин бидний хувьд арай өөр төрлийн өөрчлөлтийг танилцуулж байна. Инстаграм дээр трэнд болж буй унтлагын өрөөнүүдийн загварыг гэртээ авчирмаар байна уу? 

Эдгээр трэнд декор болох тансаг хамбан акцент, даавуун ханын цаас, эртний тавилга зэрэг нь танд хэрэгтэй өөрчлөлтийг илэрхийлэх болно. 

Хийхэд бөгөөд арчлахад амархан өөрчлөлтөнд бэлэн үү? Тэгвэл энэ жилд танд гайхалтай мэдрэмжийг төрүүлэх унтлагын өрөөнүүдтэй танилцана уу. 

1. Гэрлээр чимэглэх

@mybedroomlooks дээрх гэрлээр бүрсэн энэхүү унтлагын өрөө танд гайхалтай гэгээлэг мэдрэмжийг өгөх болно. Гэрлэн чимэглэл нь зөвхөн тагт, гадаах саад бус унтлагын өрөөнд ч мөн өнгө нэмж, үлгэрийн мэт мэдрэмжийг танд бэлэглэнэ. Ямар ч уйтгартай хэсэгт иймэрхүү жижиг гэрэлтүүлэг нэмснээр баяр хөөр, тав тухыг танай гэрт авчрана гэдэгт итгээрэй. Хэрэв та лааны улаан фен биш бол харанхуй, хүйтэн өвлийн улиралд эдгээр гэрлүүд танд гэрэл гэгээ авчрах болно. 




2. Тансаг хамбан орны толгой

Таны унтлагын өрөөг бүхлээр нь өөр харагдуулах жижиг өөрчлөлтийг хайж байна уу? Тэгвэл танд дараах хамбан орны толгой таалагдах болно. Зөөлөн орны толгойд дургүй хэн байх билээ? Материалын технологи жилээс жилд сайжирч байгаа ба хамбан орны толгойнуудын сул талууд алга болсоор байна. Хамгийн зөөлөн хамбан материалууд олон чанарын сонголттой. Арагш налаад хэвтэхэд үсний шампунь болон тосны толбо тогтоно гэж айх шаардлагагүй боллоо. 

Орны толгойг хамбаар энгийнээр бүрэх, эсвэл нугалаа гаргах гэх мэт өөрийн хүссэнээр тохируулан хийх боломжтой байдаг нь хамгийн том давуу талуудын нэг юм



3. Цав цагаан унтлагын өрөө

Унтлагын өрөөний ханаа цагаанаар будахаас илүү шинэлэг мэдрэмж төрүүлэх зүйл гэж хаа байх билээ? Өрөөг илүү минимал харагдуулдаг учраас бүх зүйл нь цагаан унтлагын өрөөний трэнд маш түгээмэл тархсан. Энэ нь өрөөг илүү гэрэлтэй, том бөгөөд нээлттэй харагдуулдаг. 

Мөн цагаан өнгөтэй бүх өнгө зохицдог учраас та шинэ тавилга авч мөнгөө үрэх шаардлагагүй юм. 




4. Өнгөлөг ханын цаас

Цагаанаас арай зоригтой шинэ эхлэл хайж байгаа бол танд @artewalls дээрх энэхүү ханын цаас таалагдах болно. 

Иймэрхүү өнгөлөг, эрээн ханын цаасыг ихэвчлэн зочны ариун цэврийн өрөөнд хардаг байсан бол одоо тааз, коридорын хана болон үндсэн гол хана гэх мэт хаана ч хэрэглэх боломжтой. Эдгээр ханын цаас нь үндсэн гол хананд төгс зохицоно. 




5. Дахин ашигласан өлгүүр

Шинэ мэдрэмжийг бид заавал цоо шинэ зүйлээс мэдрэх албагүй ба заримдаа дахин ашигласан хуучин зүйлээс ч авах нь бий. @my_boho_interior дээр нийтлэгдсэн энэхүү өлгүүр яг тохирч байна. 

Хүмүүс хувцасны шүүгээ, комод, цайны ширээ, авдар гэх мэт хуучин эд зүйлсийнхээ өнгийг нь будаж шинээр ашиглах болсон. Энэ нь ямар ч интерьер засалтай байсан гоё зохицдог. Зөв өнгөөр будвал эдгээр зүйлс нь өрөөнд гоё уур амьсгал оруулахаас гадна багтаамж нэмдэг. Шинэ тоноглол, интерьер засал болон өнгөлөг ханын цаасны тусламжтайгаар та хуучин хаях гэж байсан шүүгээгээ өндөр зэрэглэлийн дизайнер кабинет болгон өөрчлөх боломжтой.