УХААЛАГ ГЭР



Та магадгүй ухаалаг гэрийн тухай урьд нь сонсч байсан байх, гэвч гэрийг юу “ухаалаг” болгодог вэ? Мөн та ухаалаг гэртэй болохыг хүсч байна уу?

Ухаалаг гэр нь цахилгаан зарцуулалт болон мөнгө хэмнэхээс гадна илүү хялбар бөгөөд аюулгүй байдлыг хангах давуу талуудтай. Хэрэв таны хүсэл болон хэрэгцээ тодорхой бол боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүд танд өндөр зэрэглэлийн ухаалаг гэрийн тав тухтай байдлыг өгөх болно. Ухаалаг бүтээгдэхүүнүүд тань хоорондоо тохирдог бол яваандаа та илүү олон хэрэглээгээ ухаалаг болгон өөрчлөх бат бөх суурь тавигдана. 

ХЯНАЛТЫН КАМЕР

Ухаалаг гэрийн хамгийн том давуу тал нь та гэртээ байсан байгаагүй тэнд юу болж байгааг мэдэх боломжтой. SimpliSafe гэх мэт хяналтын систем нь гадна, дотор хаалганы мэдрэгч болон дуут дохиогоор дамжуулан орон гэрийн хулгайнаас сэргийлнэ. 

Мөн та камераа өөрийн хүссэнээр тохируулах, ухрааж үзэх, бичлэг хийх болон бичлэгүүдээ хадгалах боломжтой. Зах зээл дээр хямд болон үнэтэй төрөл бүрийн сонголтууд бий. 

ухаалаг гэрэлтүүлэг

Гэрэлтүүлэг нь гэрт ухаалаг элементийг танилцуулах хамгийн хялбар зүйлсийн нэг билээ. Төвийн нэгдсэн системгүйгээр ухаалаг гэрэлтүүлэг тавих боломжтойгоос гадна бусад ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтой. 

LIFX болон TP-Link брэндийн утасгүй интернетээр ашигладаг гэрлүүд байдаг бол бусад ухаалаг утастай Bluetooth системээр холбогддог гэрлүүд ч байдаг. Мөн Noon Home хэмээх маш дэвшилтэт гэрэлтүүлгийн систем байдаг. 


УХААЛАГ ТЕРМОСТАТ

Өнөөгийн ухаалаг термостатууд гэрийн тань температурыг тохируулаад зогсохгүй илүү олон үйлдэлтэй. Долоо хоногийн өдөр бүрийг тусгайлан тохируулах боломжтой бөгөөд гэртээ байсан ч, байгаагүй ч гэрийнхээ дулаан, агааржуулалтын системийг бүхэлд нь хянах боломжийг танд өгнө. 

Мөн ухаалаг термостат систем нь танд тав тухыг өгөхөөс гадна таны санхүүг хэмнэх хүчтэй. Nest болон Ecobee термостатууд нь өдрийн тогтсон цагуудад агааржуулалт болон дулааныг тохируулж болох бөгөөд гэртээ ирэхэд ямар байхаар тохируулж бас болно. Мөн хүссэн өрөөгөө салгаж тохируулах боломжтой. 


УХААЛАГ ЦЭВЭРЛЭГЭЭ

Боломжийн төсвөөр ухаалаг цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг танилцуулж байна. 

Bruno Smartcan: Энэхүү хогийн сав нь таганд нь хүрэхгүйгээр онгойдог мэдрэгчтэй. Мөн шүүрээр доогуур нь шүүрдэхэд хогийг сорон авна. 

Bruno Smartcan: Энэхүү хогийн сав нь таганд нь хүрэхгүйгээр онгойдог мэдрэгчтэй. Мөн шүүрээр доогуур нь шүүрдэхэд хогийг сорон авна. 

LG ThinkQ: LG брэндийн олон угаалгын машин болон хатаагчтай бөгөөд Alexa болон Google-ээр ажилладаг. Та угаалгаа утаснаасаа хийх боломжтой. 


ТӨВИЙН НЭГДСЭН СИСТЕМ

Хэрэв та хэзээ нэгэн өдөр нэг хэрэглэгчийн бүртгэлээр бүх ухаалаг төхөөрөмжүүдийг холбосон гэрийн нэгдсэн системд хөрөнгө оруулна гэж бодож буй бол төхөөрөмжүүд нь Samsung SmartThings, Wink Hub 2, эсвэл гуравдагч талын төхөөрөмжийг хүлээн авах боломжтойг сонгоорой. 

Жишээлбэл Logitech бүх ухаалаг төхөөрөмжүүдийг нь нэгтгэн утас болон таблетаасаа бүгдийг нь удирдах боломжтой. Худалдан авалт хийхдээ хямдхан, хэт ерөнхий системд болгоомжтой хандаж, үйлдвэрлэгчийн вебсайтаас нь ямар ямар төхөөрөмжүүдийг дэмждэг болохыг нь баталгаажуулаарай. 



Бид зөвхөн үндсэн хэсгийг л дээр дурдсан ба хэрэв та сайтар судалбал өөр маш олон системүүдийг олж нээх болно. Жишээлбэл, улирлын шинж чанараас хамаарч байшингийн гадаах зүлгийг тань автоматаар услах төхөөрөмж, нэг товч дараад л хөшгүүдээ хаах, зайнаас удирдаж болох гал тогооны төхөөрөмжүүд болон хананд залгасан төхөөрөмжүүдийг удирдах ухаалаг разетка гэх мэт маш олон сонголт бий. 

Үүнээс үзэхэд ухаалаг гэр гэдэгт ганцхан ойлголт биш бөгөөд та юуг ч ухаалгаар шийдэж болно. Та өөрийн хэрэгцээ болон төсөвтөө тохируулан систем болон төхөөрөмжүүдээ сонгох эрхтэй бөгөөд гэрийнхээ аюулгүй байдал болон тав тухад тохируулах боломжтой.