The Weeknd Лос Анжелес дахь тансаг пентхаусаа 22.5 сая ам.доллараар зарлаа


The Weeknd –н хувьд өнгөрсөн жил үл хөдлөх хөрөнгийн зах зээлд идэвхитэй байлаа. Тэрээр 2021 онд маш өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийж, хэвлэлийн бай болж байв. Энэ худалдан авалтын талаар сонирхуулахад тэрээр Бэл-Эйрт 70 сая ам.доллараар тансаг харш худалдан авч өөрийн үл хөдлөх хөрөнгийн багцдаа нэмснийг Wall Street Journal мэдээлсэн. Харин шинэ оны эхэнд тэрээр Вествүүд дахь пентхаусаа 22.5 сая ам.доллараар зарахаар болжээ. 

The Weeknd буюу поп дуучин Абел Тесфае уг пентхаусыг 2019 онд 21 сая ам.доллараар худалдан авч байсан нь тухайн үедээ Лос Анжелес хавьд хийгдсэн томоохон худалдан авалтын нэг болж байжээ.

Урлаг мэт тансаг харш 

Түүний тансаг байр нь Беверли Вест барилгын бүтэн нэг давхрыг эзэлдэг бөгөөд, харууц нь Номхон далай, Санта Моникагийн Уулс, Лос Анжелесийн хотын төвийг хүртэл харах боломжтой. Энэхүү 750 м2 байр нь 4 унтлагын өрөө, 8 угаалгын өрөөтэй.  

Түүний энэхүү загварлаг байр нь маш гоёмсог гал тогоотой ба, зочны хэсэг болон хооллох хэсэг нь ил төлөвлөгдсөн. Мөн текний ханандаа зурагттай ба шилэн ванны өрөө, хувийн дасгалын өрөө болон тагттай. Беверли Вест барилга нь дотроо 35хан байртай бөгөөд 24/7 консерж үйлчилгээ, давстай усан сан, бялдаржуулах төв болон бусад үйлчилгээнүүдийг санал болгодог.