БИ АГЕНТ ХӨЛСЛӨХ ХЭРЭГТЭЙ ЮУ? 



Үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон борлуулахдаа агенттай хамтран ажиллах 5 шалтгаан.
Сүүлийн жилүүдэд АНУ болон Канадад үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлт багасах, үнэ хаялцах, үнэ нэмэгдэх, үнийн хөөс задрах гэх мэтчилэн үл хөдлөх хөрөнгийн зах зээл маш олон үйл явдлаар дүүрэн байлаа. 

Тоон баримтууд:

2021 оны RE/MAX-ын судалгаагаар нийт Канад иргэдийн 41% нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон худалдах шаардлага гарахад хангалттай мэдээлэл, мэдлэггүй байдаг байна. АНУ дахь бүх үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй хүмүүсийн 33% нь анх удаа худалдан авч буй хүмүүс байдаг. 

АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны 2021 оны тайланд АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хүмүүсийн 31% нь худалдан авалт хийхдээ ямар нэгэн байдлаар өөрийн ашиг сонирхолд нийцэх хэлэлцээр хийгээгүй байна. Энэ нь дөнгөж 69% нь л үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа өөрт ашигтай хэлэлцээр хийсэн гэсэн үг юм. Үл хөдлөх хөрөнгийн гүйлгээнд үнэ болон төлбөрийн нөхцлийг хамгийн ихээр хэлэлцэж тохиролцдог.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцоход маш олон зүйлийг анхаарах шаардлагатай. Өөрт тохирсон амьдрах сууцаа сонгох болон ухаалаг хөрөнгө оруулалт хийх нь маш том санхүүгийн болоод сэтгэл хөдлөлийн зориулалт шаардагддаг. Мэдээж худалдан авч буй болон зарж буй хүмүүс өөрөө бие даан хийх сонголт байгаа ч бид танд мэргэжлийн агенттай хамтран ажиллах 5 шалтгааныг танилцуулж байна. 

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон зарахдаа агенттай хамтран ажиллах 5 шалтгаан 
1. Төвөгтэй үйл явц дундуур таныг хөтөлн

Үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ маш олон үйл явцаас бүрддэг. Ихэнхи худалдан авагч болон худалдаж буй хүмүүс амьдралынхаа туршид хэд хэдэн удаа энэ процессийг даван туулдаг бол туршлагатай үл хөдлөх хөрөнгийн агентууд сар бүр маш олон гүйлгээг гардан хийдэг. RE/MAX-ын агентууд 30 секунд тутам хэн нэгэнд мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгийг нь олоход тусалж байдаг.
Та таалагдсан байшингаа олох эсвэл зарах гэж буй хөрөнгөдөө худалдан авагч олсон бол худалдан авагч талаас санал тавина. Тавьсан санал нь танд таалагдвал гэрээгээ байгуулан гарын үсэг зурцгаана. Ямар нэг нөхцөл гэрээнд тусгагдаагүй л бол хүчин төгөлдөр биш гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгөөр мэргэшсэн хуульчийн тусламж авч болно. Агенттай хамтран ажиллахын нэг давуу тал нь тэд аль хэдийн хуульчидтай хамтран ажилладаг ба бүх баримт бичиг хууль ёсны дагуу хийгддэг. 

Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн агентууд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүхнээс дээгүүр тавих үүрэгтэй байдаг. Хэрэв та агент хөлсөлж байгаа бол тэр таны зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй, тайван байж болно.




2. Зах зээлийн мэдлэг болон харьцуулсан шинжилгээ 

Үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний хамгийн чухал хэсэг нь үнэ байдаг билээ. Худалдан авч буй хүмүүст тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэдэж байх нь өрсөлдөхүйц санал тавьж, ухаалаг хөрөнгө оруулалт хийхэд хэрэгтэй. Харин худалдаж буй хүмүүст анхнаасаа зөв үнээ тавих нь зах зээлийн үнээс хямдхан зарах эсвэл өндөр үнэ хэлж зарагдахгүй удах зэрэг эрсдлүүдээс сэргийлнэ. 

Таны хөлсөлж буй агент эрэлт нийлүүлэлт, ипотекийн зээлийн хүү, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг одоогийн зах зээлийн чухал үзүүлэлтүүдийг тооцоолохын зэрэгцээ харьцуулагдах хөрөнгүүдийн шинжилгээг хийдэг. Ингэснээр та болон таны агент зөв арга барилаа олох оломжтой болно. 

3. Салбарын харилцаа холбоог ашиглах 
Амжилттай агентын нэг шинж чанар бол тэдний холбоо сүлжээ байдаг ба энэ нь танд ч бас нөлөөлнө. Хэрэв та худалдан авах гэж байгаа бол таны агент зах зээл дэх хамгийн сүүлийн үеийн хөрөнгүүдийн мэдээллийг танд олж өгөхөөс гадна заримдаа зах зээл дээр хараахан гараагүй байгаа хөрөнгийг хүртэл танд олж өгөх боломжтой байдаг. Харин таныг өөрийн хайсан хөрөнгөө олсны дараа агент тань зээлийн мэргэжилтэн, үл хөдлөх хөрөнгийн хуульч, бүр нүүлгэлтийн компанийг хүртэл холбоо сүлжээгээ ашиглан танд санал болгодог. 
Харин үл хөдлөх хөрөнгөө худалдах гэж буй бол агентын холбоо сүлжээ танд хэрхэн хэрэг болохыг харцгаая. Туршлагатай агентад таньдаг боломжит худалдан авагчид олон байхаас гадна таньдаг агентууд мөн олон байдаг. Дэлхий даяар 110 гаруй оронд 140,000 агенттай RE/MAX-ыг сонсоогүй хүн олох боломжгүй. 


4. Найдвартай эх үүсвэр болон зөв хэрэгслүүд ашиглах
Энэхүү давуу тал нь ямар компанийн ямар агенттай хамтран ажиллахаас ихээр шалтгаална. Гэвч бүхий л агентын эцсийн зорилго бол танд үл хөдлөх хөрөнгөө зарахад эсвэл худалдан авахад тань туслах билээ. 
RE/MAX-ын агентуудад цогц мэдлэгээс гадна технологи болон бусад тусламж дэмжлэгүүд үргэлж нээлттэй байдаг. RE/MAX-ын агентууд өндөр ур чадвар болон боловсролтой ба салбартаа мэргэжлийн байдлаараа тэргүүлдэг. Тэдэнд хамгийн сүүлийн үеийн технологи болон хэрэгслүүд байдаг бөгөөд танд туршлага мэдлэгээ зориулан үйлчлэхэд бэлэн байдаг. 


5. Эцэст нь...
Үндэсний Реалторуудын Холбоооны 2020 оны тайлангаас харахад эзэн нь өөрөө зарсан үл хөдлөх хөрөнгүүд, агентаар дамжуулж зарсан үл хөдлөх хөрөнгөөс бага үнээр зарагддаг байна. Эзэмшигч нь өөрөө зарсан үл хөдлөх хөрөнгүүдийн дундаж үнэ $217,900 байсан бол агентаар дамжуулан зарсан хөрөнгүүдийн дундаж үнэ $242,300 байжээ.
Мэдээж үл хөдлөх хөрөнгийн гүйлгээнд мөнгөнөөс гадна олон хүчин зүйл оролцдог. Гүйлгээний үйл явцад сэтгэл хөдлөх, хүлээх, түгших, тодорхойгүй байдал гэх мэт маш олон сэтгэл хөдлөлүүд давхцдаг. Магадгүй та хамгийн анх худалдан авч байсан дурсгалтай байшингаа зарахаар шийдсэн эсвэл шинээр гэр бүлтэй болж байгаа, эсвэл хөрөнгө оруулалтын зорилгоор худалдан авч байж болох юм. Ямар ч шалтгаантай байсан таны агент ар талыг нь бат даана. Танд ямар ч хэцүү санагдсан бай агент тань танд туслах болно, энэ бол тэдний ажил.