ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АГЕНТТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ 10 ШАЛТГААН

Өнөө цагт бид цахим орчинд юуг ч хийж чадаж байна. Энэ бол мэдээллийн агуу эх сурвалж ч гэсэн мэргэжлийн түвшний ойлголтыг орлох боломжгүй юм. Жишээлбэл та интернет ашиглаж өөрийнхөө байшинг зарж эсвэл өөртөө байшин авч чадах ч та өөрийнхөө сонголтондоо итгэлтэй байна уу, уг үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийн талаар ойлголт бий юу? Энэ асуултуудад хариулахын тулд гагцхүү бидэнд мэргэжлийн хүмүүсийн туршлага, мэдлэг мэдээлэл хэрхэн тус болохыг хамтдаа харцгаая. Үүнд:


1. МЭРГЭШСЭН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛ

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нь бидний мэдэхээр хөрөнгийг худалдаалахаас ч илүүтэй боловсорсон хүмүүс юм. Энэ бол тэдний суралцсан туршлагажсан талбар юм. Тиймээс тэдэнтэй ажилласнаар та илүү их мэдээлэл хийгээд туршлагад хүрэх боломжтой болно. Иймээс та үл хөдлөх хөрөнгийг худалдаалахаасаа өмнө чаддаг мэргэжлийн хүн хөлслөх нь илүү амар болох юм. 


2. МЭДЭЭЛЛИЙН ШҮҮЛТҮҮР

Үл хөдлөх хөрөнгийн талаар мэдэхээс илүүтэй өөр нэгэн тэдний мэддэг зүйл бол мэдээллийг шүүх билээ. Тэд байшин зарах худалдан авах үйл явцын хамгийн хэцүү төвөгтэй хэсгүүдэд хүртэл санаа тавьдаг. Хөрөнгө зуучлагчид бүх л утасны дуудлагыг авч олон листүүдийг шүүсний дараа танд хамгийн боломжит саналыг хүргэдэг.  


3. ТАНИЛ ОРЧИН

Хөрөнгө зуучлагчдын бас нэгэн хийдэг ажил бол тэд хөршийн орчин хийгээд тэнд байх бүхнийг л зүйлийг мэддэг, түүнд хамгийн ойр хүрч чаддаг хүмүүс юм. Мөн өөр нэгэн зүйл бол ижил төстэй хөрөнгийг олж танд харьцуулах боломж олгох юм. Тиймээс тэд танд тухайн хэсэгт байдаг сургууль цэцэрлэг, хүн ам зүй болон таны тэрхүү орчны талаарх мэдэхийг хүссэн бүхнийг хэлж танд сонголтоо хийхэд туслах юм. 


4. ҮНИЙН ТОХИРОЛЦОО БОЛОН ЗӨВЛӨГӨӨ

Ихэнх хүмүүс хөрөнгө зуучлагчийг худалдагч болон худалдан авагч талд үнийг санал олгодог гэж ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ тэд үйлчлүүлэгчийг зөв сонголтыг хийхэд л заавар өгч зөвлөдөг. Үйлчлүүлэгч аль нэг хөрөнгийг сонирхох үед зуучлагч тохиролцох стратегийг боловсруулж үйлчлүүлэгч танд хамгийн тохиромжтой үнийг олж өгөх болно. Үйлчлүүлэгч л үнээ сонгох хэрэгтэй шүү дээ. Зуучлагч бол таныг худалдагч болон худалдан авагчтай холбох шат юм.


6. Хяналт шалгалт ба үнэлгээ 

Олон улсад Мэргэжлийн байцаагч худалдан авах байранд шалгалт хийж, учирсан хохирол, засварыг тогтоодог. Манай улсад одоогоор ийм төрлийн үйлчилгээ хараахан байхгүй боловч та агенттайгаа хамтран хүлээлцэх акт үйлдэн байрныхаа ил болон далд ямар эвдрэл гэмтэл байгааг шалган агентаараа дамжуулан тохиролцож, эцсийн байдлаар үнийн хэлэлцээрийг хийх боломжтой. Мөн та байр худалдан авсны дараах хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцох боломжтой болно.

5. ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ 

Хөрөнгө өмчийн үнийг тогтоох маш олон нөлөөлөх хүчин зүйл бий. Тухайн зах зээлийн нөхцөл байдал ихэвчлэн үнийг тодорхойлно. Үл хөдлөх зуучлагчид энэ бүхнийг мэдэж үйлчлэгчийг зөв сонголт хийхэд чиглүүлдэг. Мөн тэд ижил төстэй байшингийн мэдээллийг танд санал болгон тухайн зах зээлийн дундаж худалдааны үнийг өгч тантай хамт шийдэлд гаргахад туслах болно.


6. БУСАД МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТЭЙ ХОЛБОХ

Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн зуучлагчаар үйлчлүүлэх нь танд байраа худалдаалж эсвэл худалдаж авсны дараа ч танд тусална. Зуучлагчид таныг дахин үйлчилгээ авахад тань хэрэгтэй мэргэжилтнүүдтэй холбоход туслана.


7. ТОХИРОЛЦОХ БОЛОН ИЛТГЭХ ЧАДВАР

Үл хөдлөх хөрөнгийн агент нь зуучлагч, худалдагч болон худалдан авагч хоорондын мэдээлэл дамжуулагчаас ч илүүтэй чадварлаг хүн билээ. Тэд үйлчлүүлэгчдэд саналыг дэлгэрэнгүй тайлбарлаж хамгийн эерэг хэсгийг дөвийлгөн худалдагч болон худалдан авагчдын сонирхлыг татдаг. Тэдний тохиролцох чадвар бол тэдний ажлын чиг үүрэг тодорхойлолтынх нь хамгийн чухал чанар билээ. Тэдний туршлага нь тэднийг юугаар ч орлуулах боломжгүй үнэ цэнэтэй болгодог байна.


8. БИЧИГ ЦААСНЫ АЖИЛ

Хөрөнгө худалдах худалдан авах үйл явцын хамгийн ядаргаатай төвөгтэй хийгээд хамгийн чухал хэсэг бол бүх л бичиг цаасны ажлыг гүйцэтгэх билээ. Эдгээр хавсралт материалуудыг нарийн шалгах нь юу болон хаана хамгийн чухал зүйл байгааг мэдэхэд тусална. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч энэ бүхнийг өдөр бүр хийдэг бөгөөд энэ нь зуучлагчийг хөлслөх ХАМГИЙН ЧУХАЛ ШАЛТГААНУУДЫН НЭГ юм.


9. АСУУДАЛ БОЛОН ЭРГЭЛЗЭЭГ ШИЙДВЭРЛЭХ

Та бичиг цаасны ажил дууссаны дараа бүх зүйл дууссан гэж бодож байж магадгүй. Энэ бол үгүй. Маш олон асуудлууд энэ бүхний араас гарч ирдэг. Тэдгээр нь татвар, үнийн санал болон бусад эргэлзээнүүд бөгөөд энэ нь таныг залхааж магадгүй. Гэхдээ шууд өөрийн зуучлагчдаа хандах нь энэхүү асуудлыг шийдэхэд хялбархан болгоно. Зуучлагч таны бүхий л эргэлзээг ойлгомжтой болгож танд энэхүү асуудалд туслах болно.


10. ИРЭЭДҮЙН БИЗНЕСИЙН ТАНЬ ҮНДЭС

Та анх удаа зуучлагч хөлсөлж байвал хэцүү байж магадгүй. Та тэр хүний талаар сайн мэдэхгүй мөн та тэдний хувийн бус мэдээллээс харж сонголтоо хийх хэрэгтэй болдог. Гэхдээ та цуг ажиллаад үзсэний дараа танд ирээдүйн бизнест тань туслах хүнтэй холбоотой байж ч болох юм. Энэ нь үйлчлүүлэгч болон агентын харилцааг илүү дотно болгодог.


                                                          Баяр хүргэе! Та өөрийнхөө мөрөөдлийн байраа оллоо. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn