КАРАНТИНЫ СТРЕССИЙГ БУУРУУЛАХ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 5 ЗӨВЛӨГӨӨ 

Унтлагын өрөөнөөс гал тогоо хүртэлх аялалдаа бэлэн үү? Ажилдаа орохдоо гэрийн углааштайгаа орох нь шинэ дадал болсон уу?

Магадгүй та хөл хорионд байх үе бол хайртай гэр бүлтэйгээ илүү дотносох таних том боломж мөн гэрийнхээ өнцөг булан бүрийг нэгд нэгэнгүй ажиглах боломж ч байж болох юм. Стрессийг багасгахыг хүсч байвал танд зориулж эмх замбараагүй байдлыг цэгцэлж их цэвэрлэгээ хийх хэд хэдэн арга замыг танилцуулъя.


1. Агуулга ба хөргөгчний их цэвэрлэгээ 

Тавиур дээрх бүх зүйлийг авч цэвэрлээд буцаагаад хүрэхэд амар цэгцтэй байршуулаарай. Бүх зүйлийг цэвэрлэж цэгцлээд зай гаргачихвал агуулах болон хөргөгчөө ашиглахад илүү хялбар байх болно. Хаалганы тавиур дагуу амтлагчийн огноог хугацаа нь дууссан эсэхийг шалгаж, жижиг амттан гэх мэт сул зүйлийг хайрцаг эсвэл саванд нэгтгэн хийснээр илүү цэгцтэй ойлгомжтой харагдана.


2. Ариун цэврийн өрөөн дэх савнууд магадгүй та хөл хорионы үед яагаад бухимдаад буйн шалтгаан байж магад 

Энэ байршил нь таныг бухимдуулахгүй байж болох ч ашиглагдаагүй хадгалах орон зай нь бусад эмх замбараагүй хэсгийн зайг цэвэрлэх замаар стрессийг бууруулахад тусалдаг. Ариун цэврийн өрөөний шүүгээ нь зөвхөн шархны наалт, бөглөөс гаргах хэрэгсэлд зориулагдсан хэсэг биш юм. Магадгүй таньд бөөндөж авсан ариун цэврийн цаас гэх мэт бүтээгдэхүүн байвал иймэрхүү жижиг сажиг зүйлийг байршуулах газар нь яг мөн. 


3. Их цэвэрлэгээ  хувцаснуудаа эвхэж хураахаас эхэлнэ

Хаалганы дэргэдэх олон гутал, сандлууд дээр өлгөөтэй гадуур хувцаснууд гэх мэт хаашаа ч хураахаа мэдэхгүй хувцаснууд овоорсон байдаг. Үнэнээр нь хэлэхэд бидний ихэнх нь шаахай, пүүз, борооны хүрэм, цүнх, дэгээнээс өгсүүлээд ширээний тавцан, түшлэгтэй сандалд өлгөөтэй цүнхнүүдээр орон зайгаа дүүргэдэг. Эдгээр зүйлийг шүүгээндээ хадгалаарай. Энэ нь маш их хэрэгцээтэй орон зайг чөлөөлж, гэрээ илүү зохион байгуулалттай, стресс багатай мэдрэмж төрүүлэх болно.


4. Шөнийн цагаар гал тогооны өрөөний ширээг цэвэрлэ

Таны гал тогооны ширээ танай гэрийн оффис эсвэл өдрийн цагаар хүүхдүүдийн тань гэрийн даалгавараа хийх ширээ байж болох ч оройн цагаар бол ийм байдалтай байх шаардлагагүй. Энэ орон зайг аль болох эмх цэгцтэй байлгахыг хичээгээрэй. Ажлын өдөр эсвэл хичээлийн өдөр дуусахад эмх замбараагүй байдал гаргахгүй байхыг хичээ. Айхтар хөл толгой нь олдохгүй эвлүүлдэг тоглоом шиг биш л бол ерөнхийдөө өдөр дуусахад ширээгээ цэвэрлэж цэгцлээд харвал гэр чинь эргээд л хэвийн байдалдаа орсонн мэт санагдана. 


5. Хөдөлгөөн ихтэй газруудыг тогтмол цэвэрлэж байх

Та магад эргэн тойрон дахь тоос шорооноос болж стресст автсан хэвээр байвал тоос тортого тогтоохгүй үүднээс хэдэн өдөр тутамд тогтмол зочны өрөө шиг хөл хөдөлгөөн ихтэй газраараа тоос соруулж хэвшээрэй. Одоогийн байдлаар амьдралын хэв маяг хэвийн бус байлаа ч гал тогооны өрөөнийхөө тавцангийн гадаргууг өдөр бүр арчих, амралтын өдрүүдэд угаалгын өрөөгөө сайн зүлгэж угаах зэргийг тогтмол хэвшил болгоорой. 


Магадгүй шинэ байранд нүүж орох цаг нь болсон юм болов уу?

Аливаа гэрийн хэд хэдэн хүчин зүйл нь стресс үүсгэдэг Заримыг нь засахад хялбар байдаг ч танай гэрт давчуу байгаа нь танд болон танай гэр бүлд шаардлагагүй стрессийг үүсгэдэг. Иймд нүүхийг бодолцох хамгийн тохиромжтой цаг юм. Хөл хорио цээрийн дэглэмийн үед RE/MAX -д хандаж байгаа харилцагч нарын 30-40% нь өөрсдийн хэрэгцээ шаардлагыг өөрчлөн орон байраа өөрчлөх, солих дуудлагууд тасрахгүй байна. Танд яг ийм асуудал тулгарч байгаа бол, олон газраар явж өөрийгөө эрсдэлд оруулалгүй, танд ямар ямар боломж байгааг мэдэхийг хүсвэл өөрт хамгийн ойр RE/MAХ-ын оффис, агенттайгаа ярилцаж, сонголтоо судлаарай.

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn