RE/MAX БРЭНД НЬ 2021 ОНЫ ТОП 500 ФРАНЧАЙЗЫН ШИЛДГҮҮДИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

“Entrepreneur’s 2021 Franchise 500” судалгаанаас үзэхэд RE/MAX нь хамгийн өндөр үнэлгээтэй франчайз брэндүүдийн нэг болжээ. Уг дэлхийн хэмжээний  франчайз 37 жилийн турш энэ нэр хүндтэй жагсаалтад хүлээн зөвшөөрөгдсөөр иржээ. Хэдий 2020 оны 1-р улирлын төгсгөлд засгийн газраас коронавирусын тархалтыг зогсоох арга хэмжээг эхлүүлсэн ч RE/MAX 500 франчайзинг зарж, өнгөрсөн оны 3-р улирлын эцэс гэхэд дэлхий даяар 600 гаруй франчайзинг бизнесийг эхлүүлсэн гэдгээ зарлажээ. 


“Үл хөдлөх хөрөнгө гэх мэт хурдацтай салбарт ердийн бизнес хэзээ ч хэрэгждэггүй тул бид хийх бүх зүйлдээ хурдтай, орчин үеийн хандлагыг баримталдаг" гэж RE/MAX-ийн гүйцэтгэх захирал Адам Контос хэлэв. Манай франчайзчид хамгийн сүүлийн үеийн систем, үйлчилгээ, сургалт, технологи, маркетинг зэргийг шууд хүртэх боломжтой бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа мэргэжил нэгтнүүдтэйгээ шууд холбоо тогтоох боломжтой. 2020 оны коронавирусын үеийн Өнгөрсөн жилийн өсөлт нь RE/MAX брэнд нь ямар ч нөхцөлд тэсвэртэй болохыг нотолж байна.

Энэ жилийн Франчайз 500-т 1100 гаруй франчайзчин оролцохоор хүсэлт гаргажээ. Нэгжийн өсөлт, санхүүгийн хүч чадал, тогтвортой байдал, брэндийн хүч зэрэг олон хүчин зүйлийг харгалзаж үзэн RE/MAX нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг франчайзераар шалгарлаа.

"RE/MAX үргэлж урагшлан франчайз эрх эзэмшигчдэд болон агентуудад давуу тал олгох, хэрэглэгчдэд гайхалтай туршлагыг бий болгох шинэлэг, илүү сайн арга замыг хайж бүрдүүлэхийн төлөө зүтгэдэг" гэж Contos нэмж хэлэв. "Энэхүү бүтээлч сэтгэлгээ нь л дэлхийн даяарх манай бүх системийг удирддаг."


RE/MAX Holdings, Inc брэндийн гишүүн компани, барьцаа зээл зуучлалын шинэлэг франчайз Motto Mortgage нь мөн шилдэг 500-т багтжээ.

“Шилдэг Франчайз 500” нь дэлхийн хамгийн анхны бөгөөд хамгийн өргөн хүрээтэй франчайз үнэлгээнд тооцогддог. Компаниудыг зардал, төлбөр, хэмжээ, өсөлт, дэмжлэг, брэндийн хүч чадал, санхүүгийн хүч чадал, тогтвортой байдал зэрэг шалгуураар үнэлдэг. RE/MAX нь 1973 онд Колорадо мужийн Денвер хотод нээгдсэн ганц оффисоос эхлэн дэлхийн 110 гаруй улс орны 135,000 гаруй агенттай дэлхийн үл хөдлөх хөрөнгийн томоохон сүлжээ болж өргөжсөн байна. 

Бизнесийг бүтээдэг бизнес компани болох RE/MAX Mongolia-н талаарх дэлгэрэнгүй мэдээллийг remax.mn сайтаас аваарай. Франчайзтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: Franchise@remax.mn-д холбогдоно уу. 



Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn