RE/MAX ФРАНЧАЙЗ ЭРХИЙГ ЭЗЭМШИХ 8 ДАВУУ ТАЛ

1. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн #1 брэнд

RE/MAX Франчайз эрхийг эзэмшиж Брокер эзэмшигч болсноор та дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын №1 Брэндийг энгэртээ зүүж, албан ёсоор үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та RE/MAX-д нэгдсэн эхний өдрөөс эхлэн дэлхийд танигдсан брэндийн үнэ цэнийг мэдрэх болно. RE/MAX брэнд нь 50 орчим жилийн хугацаанд хөгжиж, туршигдаж, зөв бодлого, манлайллын үр дүнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын №1 брэнд болж чадсан. Туршлагатай брэндийн нэрийг та бизнестээ хэрэглэснээр хэрэглэгчдийн итгэлийг шууд олж авах юм. 

2. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэгч 

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX франчайз эрхийг эзэмшиж, Брокер эзэмшигч болсноор та дэлхийн 110 гаруй оронд ажиллаж байгаа үл хөдлөх хөрөнгийн хамгийн өргөн сүлжээнд нэвтэрч ажиллах эрхтэй болно. Энэхүү өргөн сүлжээ нь дундаа нэг л програмаар холбогддог тул та Монголоосоо олон улсын тавцанд гарч, хилийн чанадад байгаа үл хөдлөх хөрөнгийн агентуудтай эн зэрэгцэн, хамтран ажиллах боломжтой. RE/MAX Mongolia бүс 2015 онд Монголынхоо зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 15,000 гаруй үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, 2020 оны эцэст 1 ИХ НАЯД төгрөгийн борлуулалттай ажилласан амжилттай байна. Өнөөдрийг хүртэл Монголын зах зээлд ийм том “тоглогч” байгаагүй билээ. Бид өнөөдрийг хүртэл 51 брокер оффис 1000 гаруй агентыг нэгтгэж, 150,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн баазтай болжээ. 

3. Шилдэг багийн ажиллагаа  

RE/MAX Франчайз эрхийг эзэмшиж Брокер эзэмшигч болсноор та RE/MAX Монгол бүсийн жил бүр хурдтай өсч, зогсолтгүй урагшлах багийн ажиллагааны нэг хэсэг болно. Брокер эзэмшигч нь бие даасан үйл ажиллагааг багийн системээр явуулдаг. Мөн RE/MAX-ын бизнес модель, бизнесийн соёл, багийн ажиллагаа нь бизнесээ явуулахад хамгийн “эрүүл орчинг” бүрдүүлсэн байдаг. RE/MAX-т ТА шилдгүүдтэй нэгдсэнээр илүү эрч хүчтэй ажиллах орчинг бий болгож, гайхалтай амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлдэг. RE/MAX-чууд Өрсөлддөггүй, БИД ХАМТРАН АЖИЛЛАДАГ.


4. Франчайз дэмжлэг  

Та RE/MAX-ын бизнесээ амжилттай өргөжүүлж, багаа зөв бүрдүүлснээр агентуудаа тогтмол хөгжүүлэх нэгдсэн сургалтын системд хамрагдах боломжтой. Хэрэв таны бизнест ямар нэг төрлийн дэмжлэг туслалцаа хэрэг болвол RE/MAX Mongolia бүсийн залуучууд, хамт олон танд туслахад хэзээд бэлэн байх болно. 

5. Нэгдсэн сургалтын систем 

Өнөөгийн бизнесийн хурдтай өөрчлөлтөнд тэргүүлэгч байр сууриа авч үлдэхийн тулд өөрсдийгөө үргэлж хөгжүүлж, суралцаж байх нь хамгийн чухал юм. RE/MAX Франчайз эрхийг эзэмшиж Брокер эзэмшигч болсноор та “RE/MAX University”-д нэвтэрч, олон улсын мэргэжилтнүүдээс онлайн хичээлүүд болон видео хичээлүүдийг авах боломжтой. Шинэ агентын 80 цагийн сургалт нь ажлын 7 хоногийн хугацаанд худалдагч, худалдан авагчтай хэрхэн ажиллах, татвар, барилгын хийц, санхүүгийн төлөвлөлт гэх мэт зуучлагчид байх ёстой бүхий л төрлийн мэдлэгийг олон улсын түвшинд олгодог. 


6. Нэгдсэн маркетингийн бодлого 

RE/MAX Франчайз эрхийг эзэмшиж Брокер эзэмшигч болсноор та маркетингийн сувгуудыг бүрэн ашиглан өөрт тохирсон, өөрийн чиг хандлагад нийцсэн сурталчилгааг богино хугацаанд үр дүнтэйгээр хийх боломжтой. RE/MAX Mongolia бүсийн зүгээс брэнд сурталчилгааг өргөн хүрээнд төрөл бүрийн сувгаар явуулдаг бөгөөд олон нийтийн PR арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Мөн нэгдсэн стандартын дагуу таны нэрийн хуудас, сурталчилгааны самбар гэх зэрэг онлайн болон оффлайн материалын стандартын загварууд бэлэн байдаг бөгөөд үүнийг өөрт тохиромжтойгоор хэрэглэж богино хугацаанд зар сурталчилгаа хийх боломжтой. 


7. Технологийн дэвшил  

RE/MAX Франчайз эрхийг эзэмшиж Брокер эзэмшигч болсноор та хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг бизнестээ ашиглах боломжтой. RE/MAX-ын дотоод сүлжээнд ашигладаг платформууд болох RE/MAX Mainstreet, RE/MAX University, RE/MAX Referral system, Global.remax.com, Remax.com, ICONNECT web application зэрэг нь таны үйл ажиллагааг бодитойгоор дэмжих болно. Зах зээлийн ямар ч хүндрэлтэй хэцүү нөхцөлд энэхүү технологиудыг ашигласнаараа өөрийн бизнесээ хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байдаг. 

8. Реферрал систем, нетворкинг

RE/MAX Франчайз эрхийг эзэмшиж Брокер эзэмшигч болсноор та өөрийн бизнесийг төрөлжүүлж, бизнесийн цар хүрээ хүрээллийг нэмэгдүүлэх боломжтой болно. Тогтмол онлайнаар болон хурал цуглаанд оролцон дэлхийн 110 гаруй орны 120,000 гаруй мэргэжилтнүүдээс туршлага судлах боломжтой. Хэрэглэгчид RE/MAX-ыг сонгож үйлчлүүлснээр зөвхөн нэг агент, нэг оффисоор үйлчлүүлж байна гэсэн үг биш бөгөөд RE/MAX-ын нэгдсэн системээс өөрийн мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгөө олох боломжтой болдог нь RE/MAX-ын хамгийн том давуу тал юм.


RE/MAX БРОКЕР ЭЗЭМШИГЧ, ФРАНЧАЙЗ ЭРХИЙГ СОНИРХОЖ БАЙГАА ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. 

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn