ШИНЭ ГЭРТЭЭ ХЭРХЭН ШИНЭ ЖИЛИЙН УУР АМЬСГАЛ ОРУУЛАХ 4 ЗӨВЛӨГӨӨ



Хэрвээ та саяхан нүүсэн эсвэл анх удаа гэр бүлээсээ хол шинэ оноо угтаж буй бол шинэ байрандаа хэрхэн баярын уур амьсгал оруулах талаарх энэ мэдээнд анхаарал хандуулаарай.

Шинээр нүүн амьдрах нь сэтгэл хөдлөм бөгөөд нэг хэсэгтээ л нүсэр том ажил мэт санагддаг. Эхний хэдэн сард бүх зүйл шинэлэг байдлаар дүүрэн байдаг. Амьдралын шинэ хэв маягаа эхлүүлэх, байраа тохижуулж засах шинэ аргуудыг олж мэдэх гэх мэт. Баярын өдрүүд ойртсон энэ үед саяхан шинэ газар нүүж ирээд төрөлх гэрлүүгээ буцаж амжаагүй манай нөхөр бид хоёр шинэ байраа гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх аргуудыг мэдэж авлаа.

1. Сэтгэлд танил болсон чимэглэлүүдээр тохижуул (мөн үүнийг эртнээс хийж эхлэхээс бүү санаа зов)


Баярын өдрүүдээр манай гэр бүл баярын өнгө аястай давс амтлагчны сав гэх мэт жижиг бөгөөд чамин зүйлсээр хоолны ширээгээ засдаг. Энэ жил бид бүгд хамт байж чадахгүй байсан тул манай гэр бүлийн гишүүд бүгдээрээ баярын ширээндээ бага зэрэг сэтгэлд дотно танил болох амтлагчны сав авсан. Би ч бас баярынхаа зарим засал чимэглэлийг хийж эхэлүүлсэн бөгөөд энэ нь бидний шинэ амьдрах орчинд сэтгэл хөдлөм, танил болсон мэдрэмж төрүүлэв.

2. Баярын бэлгээр өөрийн орон зайг чимэглээд үз  


Гэр бүл, найз нөхдөөсөө баярын бэлэг авахаас илүү жаргалтай зүйл надад байхгүй! Бяцхан бэлгүүдээ цуглуулаад ханан дээрээ өлгөж, гэр бүлийн зураг,  бярын мэндчилгээг үзээрэй. Эдгээр нь бидний амьдралд гайхалтай чухал, онцгой хүмүүс байдгийг сануулдаг.

3. Лаа эсвэл аз жаргалтай дурсамжийг авчрах үнэртэй зүйлс худалдаж аваарай


Нарсны үнэр намайг үргэлж зочны өрөөндөө шинэ жилийн гацуур мод чимэглэж байсан бага нас руу минь эргүүлэн авчирдаг. Энэ жил амьд мод засахгүй ч гэсэн зочны өрөөндөө нарсны үнэртэй лаа байршуулсан.

4. Шинэ байрандаа шинэ уламжлалыг нэмж болно 


Та үргэлж хийж үзэхийг хүсч байсан баярын жигнэмэгийн жороо туршиж үзэхээс  эсвэл гэр бүлээрээ хослуулж өмсөхийг хүссэн шинэ жилийн хувцас худалдан авахаас бүү ай. Баярын өдрүүдээр шинэ байраа шинэ содон аргаар төрсөн гэр мэт тохижуулахаас илүү сайхан зүйл гэж үгүй шүү дээ. 

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn