ХАЙР ТАТАМ ГЭР СУРГУУЛЬ


(Гэрээ хэрхэн сургалт хүмүүжлийн танхим болгон шинэчилэх талаарх зөвлөмжүүд)


Бидний гэр орон  2020 оны эхэн үеэс хойшхи нөхцөл байдлаас хамааран янз бүрээр л ашиглагдаж байна. Гал тогооны өрөө хурлын ширээ, машины зогсоол ба гараж нь дасгалын өрөө болж, харин угаалгын өрөө гэхэд л гоо сайхны газар мэт болсон. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн зарим эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар гэр орноо бяцхан оюунтануудад зориулсан суралцах орчин болгон шинэчилж эхэлсэн байна. Цар тахлын үе эхэндээ түр хугацааных  мэт байсан ч асуудал даамжирсаар урт хугацааны нөхцөл байдал болон өөрчлөгдсөн билээ. Магадгүй буйдан дээрээ тухлаад л цахим багш нараараа хичээлээ заалгаж буй байдал нэг хэсэгтээ л өөрчлөгдөхгүй болов уу. Иймд нөхцөл байдал  өөрчлөгдөхийг хүлээлгүйгээр өөрсдийнхөө хандлага, арга барилаа өөрчлөх нь зүйтэй
Гэрээ сургалтын орчин болгон өөрчлөх төвөг ихтэй зүйл мэт санагдаж магадгүй. Гэвч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар харин ч өртөг хямд, хялбархан төдийгүй багагүй сонирхолтой үйл явц байх боломжтой гэнэ.

Бие даан сурахад зориулсан тусгайлсан орчинг бүрдүүлэх нь:

Юуны өмнө хүүхдийнхээ сурах арга барилыг гэрээ сурах орчин болгож төвхнүүлхээс нэн түрүүнд мэдэх нь зүйтэй. 
Мэдээж ихэнх хүүхдүүд урт хугацаагаар нэгэн хэвийн суугаа байдалд сурах дургүй, тийм болохоор яагаад тэдэнд шигдэж орсон тухтай зөөлөн сандал эсвэл сонирхолтой номын тавиур хийж  өгч болохгүй гэж.


Орчин үед маш олон минимал болон хэрэгцээг бүрэн хангасан хэрэглүүрүүд олноороо бий болсон шүү дээ. Жишээлбэл, дотроо шилтэй зургийн жаазыг дээр нь арилдаг палмастераар зураад ахин арилгаж ашиглах,мөн  хаалганыхаа ар талыг хэрэгтэй мэдээлэлээ байрлуулах самбарын  зориулалтаар ашиглаж болно. Үүнээс харахад гэрийнхээ аль ч хэсгийг  сурах орчин болгон тохижуулж болно. Хамгийн гол нь хүүхдүүдийн онлайнаар суралцахад хэрэгцээт зүйлс болох цахим хэрэглэгдэхүүн (зурагт, таблет, утас) бэлэн байх хэрэгтэй. Мөн хүүхдүүдийн суралцах сонирхлыг татах үүднээс тусгайлан бэлдсэн хичээлийн хэрэгслүүдийг тэдний гар доор бүрэн байрлуулсан байвал зохино.

Цахим хичээлийг ч сонирхол татам болгох боломжтой

Өдрийн турш оршин буй гэрээ гэнэтхэн л сургалтын орчин болгоно гэдэг маш олон сорилтуудыг дагуулна. Гэвч тэдэнд зориулсан шийдлүүд бий


Бидний тархи дадал зуршилтай нягт холбогдсон байдаг. Иймд гэрээ харах төдийд сурах, амрах, хөгжин дэвших сэдэл төрүүлэм болгон өөрчилж болно. Өөрөөр хэлбэл байнга сууж хооллодог гал тогооныхоо эсрэг талд суугаад ч сурч хөгжих орчинг үүсгэнэ гэсэн үг юм. Зарим айлд хичээлийн өрөө болгон тохижуулж болох сул өрөөнүүд байдаг . Жишээлбэл, элдэв зүйлсээ хадгалдаг харанхуй өрөөгөө цэгцлэн чөлөөлж хичээлийн ширээгээ тавих зай гаргаж болно. Ширээ эсвэл номын тавиур дээр балны хайрцаг тавих нь ширээн дээр хөглөрөх замбараагүй үзэг харандааг цэгцтэй байлгах гайхалтай санаа болно. Харанхуй бүүдгэр, чимэглэж тохижуулаагүй гэрийн хэсэг суралцах орчинг уйтгартай сонирхолгүй болгодог. Бид харахад үзэсгэлэнтэй, цагийг өнгрөөхөд таатай орчинд л аль болох оршин байх дуртай. Ядаж л хамгийн багадаа байгалийн гэрэл сайн тусдаг хэсэгт нуруу хөшөөдөггүй сандалтай суух нь дор хаяж анхаарах зүйл юм. Боломжтой бол шинэлэг өнгө төрх бүхий санаануудыг оролцуулаарай.

Гэр-сургууль бол зүрх сэтгэл орших тэр газар юм

Цахим сурах орчин зайлшгүй төгс төгөлдөр байх албагүй. Гэвч гэрийн тавилга болон байршил нь сурах ажиллагаанд чухал нөлөөтэй.  Гэр гэдэг чинь газрын зураг дээр тэмдэглэгдээгүй хэсэг шүү дээ, гэнэт л бүх зүйл шинэ газар нутаг мэт замбараагүй болсон байдаг. Өдөр дуусахад хүүхдүүдэд төгс сургах газар гэхээсээ илүү эцэг эх болон тэдний ойр дотны хүмүүсийн хайр, анхаарал, аюулгүй мэдрэмж илүү чухал. Эдгээр мэдрэмж хүүхдүүдийг ямар ч орчинд хүсэл эрмэлзэлтэйгээр сурахад туслах болно. Хүүхэд хаана ч сурж болно, иймээс эцэг эхчүүд сурах орчны хувьд уян хатан хандах хэрэгтэй.


Хүүхэд үг үсэг тоолж сууснаас шоргоолжны үүрийг ширтэхдээ илүү ихийг сурч ойлгох чадвартай. Чөлөөтэй тоглож, сэтгэх нь уураг тархины сэтгэх, учир шалтгааныг тунгаах, бусдыг ойлгон энэрэх гэх мэтчилэн нийгмийн харилцааны чадавхи, уян хатан сэтгэх, асуудал шийдвэрлэх зэрэг амьдралын туршид шаардагдах нилээд чадваруудыг олж авдаг. 
Хэлэх гэсэн гол санаа маань  эцэг эхчүүд яг таг сургууль шиг орчинг бүрдүүлэхдээ бус сурахад тустай, тухтай орчинг л бүрдүүлэхнь чухал юм. 

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn