RE/MAX ӨНДРӨӨС ӨНДӨРТ ШИНЭ СТРАТЕГИЭ ТАНИЛЦУУЛЛАА

2020 шинэ он гарч шинэ арван жилийн эхлэлийг тавиад тун удаагүй байгаа билээ. Хүн бүр компани бүр өнгөрсөн жилийн амжилт ололтоо цэгнэн шинэ жилийнхээ ажил бүтээлээ төлөвлөж суугаа нь лавтай.

Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг учраас эдийн засаг энэ зах зээлээс хамааралтайгаар хөгжиж байдаг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн зах зээл эдийн засгийн нэгэн тулгуурын хувьд энэхүү зах зээлийн өсөлт, хөгжилт тэр тусмаа үл хөдлөх хөрөнгийн эрэлт, нийлүүлэлт, үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн баялгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид анхааралтай ажиглаж байдаг билээ.

Орон сууц худалдан авалт ихэнх өрхөд амьдралынх нь хамгийн том санхүүгийн арилжаа байдаг. Тэгвэл энэ хамгийн том арилцаагаа амжилттай хийхэд үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хэрэглэгчдэд тусалж хамгийн зөв шийдвэр гаргахад хөтөлдөг юм.

Одоогийн байдлаар Зах зээл дээр нийт 52 мянган айлын барилгын төсөл хэрэгжиж байгаагаас 32 мянган айлын төсөл захиалгаа авч байгаа ба үүнээс 18 мянган айлын орон сууц нь ашиглалтанд орсон бол үлдсэн 14 мянган айлын орон сууц хараахан ашиглалтанд ороогүй байна. Эдгээр захиалга авч буй орон сууцны 80.2%-ийг стандарт болон дундаж зэрэглэлийн орон сууц, 19.8%-ийг бизнес болон өндөр зэрэглэлийн орон сууц эзэлж байна.
Тэгвэл Монголд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт өөрийн гэсэн замыг гаргаж энэ салбарын хамгийн том төлөөлөгч болоод байгаа Ремакс Монголиа компани шинэ оны эхэнд шинэ стратегээ хамтдаа хэлэлцэж баталжээ. Энэ салбарт 1,200 гаруй компани бүртгэлтэй байдгаас идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь 127 компани байдаг гэнэ.

Ремаксчууд Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 5 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 15,000 гаруй үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөж эдийн засгийн эргэлтэнд оруулаад буй. Монголдоо хамгийн том буюу 150,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг багтаасан дата баазтай болоод байгаа тус компани 40 салбар оффис нийт 600 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлагчидтай болжээ.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт томоохон өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан энэхүү компани зөвхөн 2019 онд нийт 312 тэрбумын борлуулалттай ажилласнаар энэхүү салбартаа тэргүүлэгч болоод буй.

Этик ёс зүйн хороотой ажиллаж компани доторхи засаглалын стандартыг шинэ түвшинд авайчсан тус компани 2020 ондоо компанийн засаглалаа дахин шинэчилж ил тод байдал, хариуцлагын болон шийдвэр гаргалтын түвшингээ илүү сайжруулан Өндрөөс өндөрт шинэ стратегит шилжсэнээ зарлалаа.

Энэхүү стратегит шилжсэнээр хэрэглэгч, үйлчлүлэгчиддээ ёс зүйтэй, найдвартай, итгэлтэй үйлчилгээг хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа илүү сайжруулж шинэ бүтцээр ажиллаж эхэлжээ. Улирал бүр өөрийн борлуулалт, үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тодоор нийтэд зарладаг энэ компани ил тод байдал, мэдлэгээ хуваалцах ажиллагааг компанийхаа үнэт зүйлсийн нэг гэж үздэг. Мөн дотооддоо санал шүүмжлэлийг чөлөөтэй өрнүүлж байнгын сайжруулалт хийж ажилладаг. Бид өрсөлддөггүй, бид хамтран ажилладаг гэдэг уриаг та бүхий л зүйлсээс нь харах боломжтой.
Ремаксчууд анхдагч зах зээл дээрхи бизнесийн хамтын ажиллагааг сайжруулах Төслийн хороо, олон улсад үйл ажиллагаагаа тэлэх Глобал хороо, эрсдлийн үнэлгээ, шинжилгээг байнга хийж ажиллах Эрсдлийн хороо, датад суурилсан бизнесийг дэмжих Судалгааны хороо, ёс зүйн кодыг хэрэгжүүлэх Ёс Зүйн хороо, 40 бизнесийн салбаруудаа дэмжиж ажиллах Бизнес Хөгжлийн Газар, мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Ремакс сан гэсэн 7 хороотойгоор ажиллахаар дэд ерөнхийлөгч нараа сонгосон бол энэ жилээс проперти менежментийг хэрэгжүүлэхээр мөн ажиллаж эхэлсэн байна. 40 бизнес салбаруудаа тавтын системээр удирдаж цаашдын хөгжлийг нь хангаж дэмжиж ажиллахаар мөн 9 бизнес хөгжлийн захирлуудыг томилжээ.

2020 онд Ремаксчууд 400 тэрбумын борлуулалттай ажиллахаар төлөвлөгдсөн.

Ремакст 5 жилийн турш бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан Г.Тэмүүлэн компанийхаа гүйцэтгэх захирлаар томилогдож энэхүү томоохон компанийг дараагийн хөгжлийн замд хүргэх өндөр үүрэг хариуцлагыг авч ажиллаж эхэлсэн ба Real Estate Maximum гэдэг үгнээс гаралтай RE/MAX ын бизнес хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хамгийн их боломж, хамтран ажиллагсаддаа амжилтанд хүрэх хамгийн таатай хамгийн их боломжыг олгохоор өндрөөс өндөрт тэмүүлэн ажиллахад бэлэн болжээ.