ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АШИГТАЙ ХЭВЭЭР БАЙНА УУ ?


Энэ бол үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдаас хамгийн их асуугддаг асуулт юм.  Тэд өдөр бүр ийм асуултуудтай тулж байдаг. Олон улсын зах зээлд ямар байна вэ ? Ялангуяа Канадын зах зээлийн талаархи мэдээллийг хэрэглэгчиддэ жишээ болгон хүргэхээр RE/MAX Mongolia оффисоос RE/MAX Canada тай хамтран энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны хөрөнгө оруулалт түүхэндээ ихээхэн ашиг олсон байдаг. Үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын жагсаалтанд эхний 5 д бичигдсээр л байна. Учир нь урт хугацааны үр өгөөж болон өсөлт.

Гэсэн хэдий ч, та өмч хөрөнгөндөө хичнээн их төлөх, түүний үнэ цэнэ нь хэр их нэмэгдэх, энэ нь хэр их хугацаа шаардагддаг зэрэг нь төрлүүдээсээ болон яг хэзээ хөрөнгө оруулалт хийж байгаагаасаа шалтгаалан маш их өөр өөр байдаг.
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын задаргааг доор харуулья.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДУНДАЖ ӨГӨӨЖ ГЭЖ ЮУ ВЭ ?

2019 онд  Канадад орон сууцны үнийн хувь 1.7% -иар өснө гэж таамаглаж байна. Торонто, Ванкувер хотуудад орон сууцны үнэ яг одоогийн байдлаар асар ихээр өсөж байна. Үнэ тогтворжсон байгаа ч зарим томоохон хотуудын  үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт заримдаа сайн өгөөжтэй байж чаддаг.

2018 он гэхэд Chilliwack, Windsor 13%, Лондон хотод 17%, Чарлоттен хотод 11% -ийн өсөлттэй байна. Үүнийг 2019 он гэхэд 6%-аар өснө гэж таамаглагдаж байгаа Канад улс даяар түрээслэх ерөнхий зардалтай нэгтгэж хөрөнгө оруулалтын таатай боломж болгон хувиргаж болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АЮУЛГҮЙ ЮУ ?


Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх нь эргэлзээгүй газруудад зөв үнээр худалдан авалт хийж чадвал үл хөдлөх хөрөнгө аюулгүй, үр өгөөжтэй байдаг. Хэрэв та төсөв, байршлынхаа талаар ухаалаг сонголт хийж чадахгүй бол 2017 онд маш өндөр үнээр худалдаж авсан Торонтогийн үл хөдлөх хөрөнгийн эзэд шиг муухан туршлагатай хоцорч бас магадгүй болно. Тэдгээр орон сууцны эзэд ашиг олохынхоо өмнө нилээн хугацаанд зээлээ төлөх ёстой болно, ялангуяа тэд бага төлбөр төлсөн бол.

Хувьцаа, бонд зэрэгтэй харьцуулбал үл хөдлөх хөрөнгийн хэлбэлзэл харьцангуй бага байдаг. Хэрэв та үл хөдлөх хөрөнгөтэй бол өмч хөрөнгөө удаан хугацаагаар хадгалж хамгийн анх төлсөн мөнгөнөөсөө багаар зарах эрсдэлийг багасгаж болно. Ингэснээр та хөрөнгө оруулалтынхаа анхны өртгийг алдахгүй байж болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн хувьд, та зээлээ төлж байх үед таны эзэмшлийн хувь хэмжээний өсөлтийг харж болно. Хожим нь та өмч хөрөнгөө  "биет" хөрөнгө гэж үнэлэхэд хялбар болно.

Үл хөдлөх хөрөнгө нь аюулгүй хөрөнгө оруулалтанд зүй ёсоор тооцогдоно.  Яагаад гэвэл:

  • Биет хөрөнгийн үнэ өндөр байдаг
  • Үргэлж үнэ цэнэ нь өсч байдаг
  • Эрсдэлийг багасгахын тулд таны хөрөнгийн багцад олон талт байдлыг бий болгодог
  • Татварын ашиг тустай байдаг 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЭХЛҮҮЛЭХ ВЭ ?


.Хөрөнгө оруулалтын төсөвт маш сайн төлөвлөлт хийх шаардлагатай. Энэхүү төлөвлөлтийг хэрхэн эхлүүлэх вэ гэж үү ? Эхлүүлэхэд туслах зарим алхмууд энд байна:

Өрөө төлж дуусга

Таны зээлийн үнэлгээ өндөр байхын тулд аль болох хурдан зээлээ төлж эхлэх хэрэгтэй. Танд хэдий хэмжээний бага зээл байна, төдий хэмжээний их үл хөдлөх хөрөнгийг та авч чадна.

Хадгалж эхэл
Та өрөө төлөхийн хажуугаар эхний хөрөнгөндөө зориулж мөнгө хадгалж эхлэх хэрэгтэй. Мөнгө бага багаар хадгалахыг зуршил болговол нэг л мэдэхэд та хамгийн анхны байраа худалдан авах хангалттай мөнгөтэй болсон байх болно.

Судалгаа хий
Үл хөдлөх хөрөнгийн талаархи судалгааг эхлүүлээрэй. Суралцах чухал зүйлүүд нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, зах зээлийн чиг хандлага, ирээдүйн хөршүүд зэрэг орно. Энэ тал дээр мэргэжилтний саналыг сонсож зөвлөлгөөг авах хэрэгтэй.

Итгэл даасан агент хайж олох

Ирээдүйд үнэ цэнэ нь өсөх боломжтой байрыг хамгийн боломжийн үнэд санал болгох найдвартай агенттай хамтран ажиллаарай. RE/MAX ын агентууд энэ тал дээр хамгийн сайн зөвлөгчид байж чаддаг ба учир нь тэд маш сайн дата мэдээлэлтэй, олон улсын стандартын дагуу байнга сургалтанд хамрагдаж байнга сайжирч байдаг.

Анхны худалдан авалтаа хаанаас эхлэхээ бод
Хэрвээ та өөрийн гэрээ хараахан өмчлөөгүй бол, урьдчилгаа төлбөрөө хангалттай хэмнэж аваад өөрийн гэсэн гэр хайж эхлээрэй. Та одоо байгаагаас нь илүү үнэд хүргэн зарах боломжтой жижигхэн, хямд төсөвийн байшинг сонгож аваарай. Хамгийн багаар бодоход 20% -ийг тавьж, зээлийн хамгийн сайн нөхцөлийг олох хэрэгтэй. Таны одоогийн төлж буй түрээснээс илүү хямд үнийн зээлтэй байр хайх нь зүйтэй юм.

Дахин хадгал
Та дараагийн өмчөө хайж эхлэхийн тулд дахин хадгалах л хэрэгтэй. Таны одоогийн өмч түрээслэгдэх болно, тиймээс та орон сууцны зээлээ бүрэн төлөх хангалттай байршилд гэр худалдаж аваарай. Энэ нь бүх татвар, орон сууцны даатгалыг багтаах ёстой. Та зүгээр ч 1 төлсөн мөнгөө эргүүлж олох биш харин ч дараагийн худалдан авалтад зориулж сард хэдэн зуун доллар цуглуулах боломжтой. Энэ мөнгийг засвар үйлчилгээний зардалд ашиглах боломжтой болно.

Зээлээ бага багаар төлөн багасгаж байгаарай
Таны зорилго бол аль болох түргэн хугацаанд зээлээ төлж дуусгах байх ёстой. Хэрэв та орон сууцны зээлээ төлж дуусгах эсвэл орон сууцаа борлуулах боломж олж харах юм бол үл хөдлөх хөрөнгийн багцаа өсгөж эхлэх боломжтой. Мөн та түрээсийн төлбөрөө түргэн шуурхай төлж дуусгавал түрээсийн орлого нь шууд орлого болж, дараагийн хөрөнгө оруулалтаа хийх боломжтой болно.

ОРОН СУУЦ САЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МӨН ҮҮ ?


Шинэхэн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчдын хувьд түрээсийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь шууд нэмэлт орлого олох боломжтой бөгөөд ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хамгийн сүүлийн үеийн үр өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт болно. Та хоёр төрлийн түрээсийн боломжуудыг харж болно:

1. Ганц гэр бүл: Тэд байшинг бүхлээр нь түрээслэх болно.
2. Олон гэр бүл: Тэд давхар тус бүр дээр өөр өөр өрөөг түрээслэх болно.

Түрээсийн хөрөнгө оруулалтаас хэр их мөнгө олох нь маш олон зүйлсээс хамаарна. Тэдгээрийн харьцуулалт энд байна:

Нэг гэр бүлийн гэр

Давуу талууд

  • Үнэ хурдан өсдөг
  • Зарахад хялбар байдаг
  • Зөвхөн ганцхан түрээслэгч олж харилцах
  • Түрээслэгчдийн гомдол, асуудлуудын талаар санаа зовох хэрэггүй
  • Төлбөр тооцоогоо авахад амар байдаг
  • Санхүүжүүлэхэд илүү хялбар

Сул талууд

  • Олон айлд түрээслүүлэхээс бага мөнгө олно
  • Хэрвээ түрээсийн төлбөр төлдөггүй муу түрээслэгчтэй бол маш их  "эрсдэлтэй"
  • Түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөх сайн хөлслөгч олох нь хэцүү байдаг

Олон гэр бүлийн гэр

Давуу талууд

  • Илүү их хэмжээний бэлэн мөнгөний урсгал
  • Бага нэгжийн үнэ нь түрээслэгчид олоход хялбар байдаг
  • Хэрэв нэг түрээслэгч гарахаар бол танд зардлаа нөхөх бэлэн мөнгөний урсгал байна
  • Илүү хямд байдаг

Сул талууд

  • Илүү олон хүмүүс байх учраас засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжний үнэ өртөг өндөр
  • Мөнгөө цуглуулах, түрээслэгчдийн гомдол гэх мэт олон асуудалд илүү цаг хугацаа зарцуулдаг
  • Үнэ цэнэ өсөхөд удаан
  • Зарах үед худалдаж авах хүн маш ховор
  • Дуу шуугиан, зан араншин, үнэр, заваан байдал гэх мэт зүйлсийн талаар гомдол их
  • Санхүүжилт олоход хэцүү


Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь хүмүүст мөнгөө өсгөх боломж олгодог. Энэ нь урт хугацааны туршид хөрөнгө оруулалт хийхэд сайн хөрөнгө оруулалт болдог. Та зээлээ төлөхийн хэрээр таны өмч хөрөнгийн үнэ цэнэ өссөөр байх болно. Орон сууцны зах зээл нь тийм ч тогтвортой биш хэдий ч олон улсад үл хөдлөх хөрөнгийг бусад хөрөнгө оруулалтын боломжуудаас олон хувилбараас илүү аюулгүй хөрөнгө оруулалт гэж мэргэжилтнүүд тооцсоор байна.